Эрт урьд цагт нэгэн газар эзнийхаа хайраар амь ордог хүүхэлдэй байжээ. Тэр хүүхэлдэй олон хүнд үзэн ядагдаж ганцаарддаг байлаа, гэтэл нэгэн өдөр өөрийг нь хайрлах эзэнтэй учирч гэнэ. Эзэн хүүхэлдэйд олон зүйл хийж өгч гэнэ.
Энэ хувцасыг чиний төлөө хийсэн юм.
Үргэлж хажууд чинь байх болохоор хүссэнээрээ уйл.
Чамайг сонгосон нь үнэхээр сайн хэрэг шүү Шимэжи.
Шин одоо миний зүрх зөвхөн чиний төлөө цохилж байна.
Хүүхэдтэй эзэн хоёр бие биенийгээ ихэд хайрлах болж үргэлж хамт байхаа амлаж гэнэ.
Урт удаан жилийн дараа...
Эзэн болох хүн урт удаан нойронд автах хүртэл хүүхэлдэй эзний хажууд байсаар л байсан юм.
... Тэгээд хүүхэлдэй ч тэр эзэн ч тэр
Хэн нь ч ахин амь ороогүй гэдэг
***
Цаг хугацаа харвасан сум шиг л сүнгэнэн өнгөрнө. Жонгүк Тэхён хоёрын анх уулзсан зэврүүн хүйтэн шөнө өнгөрөөд нэгэнт нэлээн хэд хоногыг ардаа үджээ. Харанхуй театр нутагтаа ирсэн тул тоглолт хийлгүй амарч байлаа. Угаас нэг аялавал хэдэн жилээр ч хамаагүй хол аялдаг тэд хааяахан ингэж ирээд бүгд хэсэг зуур ч болов тус тусын амьдралаараа амьдарна.
Мэдээж тэд араатнууд юм хойно хүссэн хүнээ ангуучилж хүссэн газарлуугаа явдаг байлаа.
Жонгүк ч мөн адил хаашаа ч юм алга болоод театр эргэн нэгдэх үед л гарч ирдэг нэгэн байсан юм. Гэхдээ Тэхёнтой учирсан болоод ч тэр үү тэр бүхий л амралтаа гэртээ өнгөрөөх ажээ.
Тэр Тэхёнд хийл авч өгсөн билээ. Тийм ч учраас орд харш шиг түүний гэрээр өдөр бүрийн үд дунд хийлийн сайхан аялгуу хаддаг болов. Тэхён Жонгүкийн гэрийн том гээчийн цонхонд хайртай байлаа. Цаг үргэлж зав л гарах юм бол тэр өнөөх том цонхны урд очиж зогсоод ханахгүй юм шиг л хотыг ажиглан зогсоно. Тэгэх бүрт нь Жонгүк чимээгүй л түүний араас нь ширтэн буйдан дээрээ тухлан хэвтдэг байлаа.
Өдөр өнгөрөх тусам Жонгүкийн сэтгэл тайтгарна. Тэхёны инээмсэглэлийг харах үед, Тэхён түүнд хүрэх үед хийлийн зөөлөн чимээ том зэврүүн гэрээр нь хадах үед түүнтэй л байх бүхий л цаг мөчид Жонгүк амарч чаддаг байх аж. Хэдэн зуун жил тасралтгүй ажиллаж байсан түүнд өөрийгөө тасралтгүй зовоож байсан түүнд магад Тэхён л хэрэгтэй байсан байж ч мэдэх юм.