Дурлахад гуравхан секунд л хангалттай.
Миний дурлалын гурван секунд бол... Чи.
Зөвхөн чи байсан. Байсаар ч байх болно.
***
Үүр цайн өрөө цэнхэр өнгөөр туяарна. Хачин нам гүм ч гэлээ сайхан уур амьсгал байх ажээ. Гүн цэнхэр өнгөөр туяарах тэнгэр онгорхой цонхоор илхэн харагдаж үе үехэн зуны өглөөний сэрүүхэн ч гэлээ зөөлөн салхи өрөөгөөр сэвэлзэнэ.
Жонгүк чимээгүй л доош харж хэвтээд хажууд нь тайван унтах Тэхёныг ширтэх ажээ. Нүцгэн цээж нь ил гараад жаахан хүүхэд шиг л нам унтах Тэхёныг Жонгүк хайрлан ширтэнэ. Жонгүкийн урт хуруунууд түүний далан дээгүүр нь хөнгөхөн бүжих шиг л хөдлөнө. Тэр Тэхёныг унтсанаас хойш цурам ч хийлгүй ингэж ширтсэн нь энэ билээ. Үе үехэн гараараа хацран дээрх сорвийг нь зөөлөн илэн хайртай тэр л шивээсээ байн байн үнсэнэ. Тэдний үнэр том унтлагын өрөөгөөр холилдон хөврөнө. Яг л нэг хүн болсон гэдгээ батлах мэт аж.
Хүнийг өөртөө хүргэж өөрөө хүнд хүрэх тийм дуртай биш ганцаардмал зожиг цус сорогч амьдралд нь гэнэт гарч ирсэн энэ хүнд өөрийгөө зориулна, түүнд хүрч өөртөө хүргэж үнсэж бас үнсүүлж харц бүрээрээ хайр сэтгэлээ илчлэх ажээ.
Удалгүй нойрмог Тэхён нүдээ аажмаар нээсээр өөрлүү нь ширтэн хэвтэх Жонгүктай харц тулгарлаа. Хэн хэнийх нь нүүрэнд тэр мөчид жаргалтай хөөрхөн инээмсэглэл тодорч үүнийг нь дэлхий хүртэл мэдэрсэн мэт өглөөний нар мандах ажээ.
-Өглөөний мэнд.
Жонгүк нойрмог бүдүүн хоолойгоор шивнэх үед Тэхён ичиж байгаа жаал хүү шиг л дэрэндээ нүүрээ наана. Энэ үйлдэл нь Жонгүкийн хайрыг хүргэх ажээ. Цаг мөч бүрт түүнийг өөртөө соронз шиг татдаг энэ хүн өглөө дөнгөж сэрээд хүртэл хүйтэн цус сорогчийн зүрхийг догдлуулах нь хичнээн гайхалтай.
-Дөнгөж сэрсэн ч хөөрхөн байна.
Жаргалтай инээсэн Жонгүкийн амнаас нялуун ч гэлээ таатай үгс урсан Тэхёныг өөртөө татан тэврэх ажээ. Нүцгэн цээжинд нь Тэхён тухаа олон наалдаад эрхлэн хэвтэх нь хэтэрхий үзэсгэлэнтэй амар тайван харагдана. Хэн хэнийх нь нүүрэнд өнөөх өөрсдөө ч анзаардаггүй тэр л инээмсэглэл тодорсон байлаа. Жонгүк энгэрт нь наалдсан түүнийхээ үсийг нь зөөлөн илэн үе үе үнэрлэн нүдээ анина. Танил бус үнэр ч гэлээ танил мэдрэмжийг түүнд мэдрүүлэх ажээ. Тэхёны хүрэлт Тэхёнаас мэдрэгддэг мэдрэмж бүр түүнд Юна хадагтайг санагдуулдаг билээ.