(1)

621 78 10
                                    


Жимин юу юугүй хагарах нь уу гэлтэй өвдөх толгойгоо барин, муухай царайлсаар сэрлээ. Тэр өчигдөр орой хэр их ууснаа тооцоолоа гэж хичээх аж. Гэсэн ч тав зургаан шилнээс цаашаа юу ч санахгүй байв.

"Юу вэ... энэ чинь манайх биш юмуу? "

Тэр уулга алдан, шал танихгүй айлд байгаагаа гайхаж орхив. Өчигдөр шөнө тэрээр найзуудтайгаа уулзаж, багагүй ууж суусан бөгөөд, аль нэг найзындаа байгаасай хэмээн найдан, амандаа юу ч юм бувтнах аж.

"Ө, сэрчихсэн үү?"

Жиминий өмнө нь ер сонсож байгаагүй хоолой сонсогдох нь тэр. Жимин ч найзындаа биш өөр газар хоносон гэдгээ ойлгожээ. Тэр эргэж харваас, үнэхээр төгс төгөлдөр нь бүрдсэн царайлаг сайхан залуу инээмсэглэл тодруулаад зогсож байв.

"...гайхалтай.."

Жимин ам алдчихав.

"... ө-өөрөө хэн билээ? Юу... өчигдөр оройны талаар би харин юу ч санадаггүй ээ..."

Залуу бага зэрэг гонсойсон ч инээмсэглэсэн хэвээр.

"Чи намайг түрээслэж авсан штээ. Өчигдөр орой!"

Жимин шүлсэндээ хахан сонссон зүйлдээ итгэж ядна.

"Б-би юу? ... юу гэсэн үг юм? Түрээслэх ээ?"

".. тиймээ, намайг Юнги гэдэг. Чиний 72 цаг түрээслэж авсан халамжтай царайлаг найз залуу чинь!"

Ad/ энэ хоёр бүр хөөрхөөн❤️

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now