(12)

235 47 3
                                    


Юнги Жимин Юна гурав цугтаа гадаа сууна. Юна хүүхдүүдтэй эвээ олчихсон тоглож байв. Юнги юу гэж яриа эхлэхээ мэдэлгүй чимээгүй л сууна, харин Жимин асуух уу болих уу гээд эргэлзэн суух аж.

"Тэгээд... ээж нь хэн юм? "

Жимин асуухаар шийджээ. Юнги нэг л сонин царайлан сууна.

"Юна миний охин биш ээ. Үеэл эгчийн маань охин. "

Жимин сонин царайлан "Нээрээ юмуу? Гэхдээ аав гэх гэж байснаа ах гээд байсан штээ? Чи худлаа яриад байгаа юм биш үү?"

Юнги инээд алдан толгой сэгсэрлээ. Жимин сонин царайлсан хэвээр газар ширтэнэ. Тэр нэг л итгэж өгөхгүй байв. Жиминий бодлоор Тэхён Юнги хоёрын салсан шалтгааныг Юна гэж бодоод эхлэв.

"... Чи итгэхгүй байна тэ? Би чамтай Юнагийн ээж аавыг уулзуулах юмуу?"

"Чи.. яагаад ингэтлээ биш гэдгээ нотлох гэж улайраад байгаа юм? ... би чиний хувьд яг ямар байр суурьтай хүн юм бэ?"

Ad/ ...

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now