(10)

249 52 3
                                    


"Би өөрийг чинь Тэхёнтой цуг байхыг нь харж байсан!! Та хоёр их дотно харагдаж байсан дааа...? Жимин та хоёр найзууд юмуу?"

Жимин Юнгиг Тэхёнд сэтгэлтэй гэдгийг нь өөрөөс нь сонсож байсан ч бүр уулзаж байгаа гэж ер бодоогүй юм. Тэр цочирдон үнэхээр үү гэсэн аязтай Юнги рүү хартал Юнги хоолойгоо засан,

"Т-Тэхён бид хоёр... үерхдэг байсан л даа. Тэгээд одоохондоо... нөгөө.."

Юнги юу гэж хэлэхээ олж ядан уруулаа хазлан, газар ширтэнэ. Жимин эргээд уулзаж байгааг нь Жонгүгийг хэлснээр мэдэж авлаа. Гэсэн ч учир зүггүй асууж шалгаагаад байхыг хүссэнгүй.

"Жонгүг аа, бид хоёр ингээд явлаа. Дараа уулзая!"

Жимин Юнгигийн бугуйнаас үл ялиг бариад хаашаа ч юм нэг тийш алхаж эхлэв. Жонгүг толгой дохин хоцорлоо.

•••

Юнги Жимин хоёрын болзоо эхлээчгүй байхдаа сүйрчихсэн болохоор тэд зүгээр л хоол идээд хоёр тийш болохоор шийдэв.

"Тэгээд хэр байна даа? Тэхён та хоёр?"

Юнги хоолоо идэхээ түр азналаа.

"Чи яагаад намайг гэмтэн болгоод байгаа юм бэ? Чи бид хоёр ямар албан ёсны хосууд ч биш дээ! Зүгээр надтай нээлттэй байгаач!"

Юнги хоолойгоо засан "Тэхён бид хоёр эргэж нийлэхгүй байхаа... тэр нэг хүнтэйгээ удаан тогтдоггүйг чи мэднэ!"

Жимин үл ялиг инээмсэглээд "Гэхдээ л чамтай эргээд уулзаж байна штээ! "

Юнгид эргээд нийлэх хүсэл байгаа ч, Жиминийг алдахыг ч бас хүссэнгүй. Яагаад ч юм хоёуланг нь дэргэдээ аваад үлдээчихмээр санагдаж байв.

Ad/ xoyp noxopte/exnepte xuuli batlax uu? Ai?

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now