(2)

351 68 7
                                    


Юнги Жиминд өөрийнх нь согтуу үеийн бичлэг, зурагнуудыг үзүүлсэн бөгөөд Жимин одоо нүүр хийх газаргүй болон сууж байна. Юнги Жиминий улайсан хацрыг харан өхөөрдөн, ширтэж суух бол Жимин яаж эвтэйхэн өөрийнхөө бичлэг зургийг устгах талаар бодож байсан юм.

"Тэгэхээр... чиний түрээсийн хугацаа хэзээ дуусна гэсэн үг үү?"

Юнги жуумалзан"Чамд бол хязгааргүй. Чи намайг насан туршдаа авсан ч болноо"

Жимин уулга алдан, хөмсгөө атиралдуулаад эхлэв. Юнги гайхан, буруу юм хэлж хэмээн бага зэрэг гэмшиж эхлэв. Тэр Жиминийг уурлуулахыг ерөөсөө хүсэхгүй байв.

"Ёиооо... тэгэхээр чинь би насан туршдаа мөнгө төлж амьдрах ёстой гэсэн үг үү? 72 цагийнхаа түрээсийг яаж төлье дөө гэж бодож байхад чинь юу вэ дээ!!"

Жимин юу хэлж байгаагаа ч анзаарсан юмгүй Юнгид уурлан, хошуугаа унжуулан суух аж. Юнгигийн хайр улам л хүрэн өхөөрдөж харан сууна. Түүнд Жимин маш их таалагдаж байгаа бололтой.

"Хмм... төлбөрийнхөө оронд намайг хайрлах юмуу?"

Жимин шүлсэндээ хахан юу яриад байгааг нь гайхаж харах аж. Хоёр нүд нь томрон, юу юугүй гараад ирэх гэж байгаа аятай байв.

"Ю-юугаа яриад... кхмм.... Ямартай ч чиний хугацаа нөгөөдөр дуусах юм байна. Гэхдээ чи одоо больсон ч болноо. Би бүтэн өгье мөнгийг нь"

Юнги хөмсөг зангидан "Үгүй ээ, мөнгө авж л байгаа бол ажлаа дуусгах ёстой! Би чамтай нөгөөдөр хүртэл хамт байна!"

Ad/ kue🧐

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now