(7)

264 54 9
                                    


Юнги Жиминийг гэрт нь хүргэж өгчихөөд бодолд орон алхана. Түүнд Жимин таалагддаг. Гэсэн ч Тэхёнд хайртай хэвээрээ. Тэр яг яах ёстойгоо ерөөсөө мэдэхгүй байв. Тэхёнтой олон өдрийг хамтдаа өнгөрөөсөн болоод ч тэр үү цаанаа л нэг дотно санагдана.

Гэсэн ч Жиминийг ч мөн шархлуулаад үлдээхийг үл хүснэ. Тэд маргааш 11 цагт болзохоор болсон.

Юнги санаа алдан алхаж байтал хажууханд нь нэг машин сигнаалдан, ирэн зогслоо. Юнги бага зэрэг хөмсгөө зангидан машины эзнийг хэн болохыг тааж ядан зогсоно.

"Сайн уу? Юнги~яа!"

Тэхён байв. Юнги Тэхёнийг ингээд гараад ирсэнд нь баяртай байгаа ч цаагуураа дургүй нь хүрж байв. Тэхён машинаасаа буун, зүүн талын хаалгаа нээн Юнгиг суухыг урьлаа. Юнги юм хэлэлгүй чимээгүй суув.

Машин хөдөллөө.

"... амьдрал хэр байна даа? Надгүйгээр тэгээд хэр жаргалтай байх юм?"

Юнги ёжилсон өнгөөр асууваас Тэхён жуумалзаж эхэллээ.

"Хмм, чи мэднэ штээ. Би тийм мөнхийн хайр майр, үүрдийн хань мань тиймэрхүү юманд итгэдэг төрлийн хүн биш шт! ... гэхдээ байнаа... Юнги~яа, чамайг бол зөндөө санасан..."

Юнги нэг хөмсгөө өргөн Тэхён руу хартал Тэхён нүдээ ирмэлээ. Тэд хаа ч юм харанхуй газарт ирэн, машинаа зогсоолоо. Тэхён рулен дээрээсээ гараа аваад, Юнгигийн гарыг атгалаа.

"Юу вэ? Яагаад байгаа юм? "

Юнги бага зэрэг бухимдангуй ийн хэлтэл Тэхён нэг гараараа Юнгигийн шилэн хүзүүнээс барин, өөр лүүгээ ойртуулж эхэллээ. Юнги эсэргүүцсэнгүй.

"... болно биздээ,Юнги~шши?"

Юнги юм хэлээгүй учир Тэхён зөвшөөрсөн гэж ойлгоод, хийж байснаа үргэлжлүүллээ. Тэхён Юнгигийг уруулыг зөөлнөөр, энхрийлэн үнсэх аж.

Ad/ kue taegi c ymuu yoonmin c ymuu😆

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now