(11)

251 54 5
                                    


Жимин уг нь Жонгүгаас хойш Юнгид л сэтгэлээ нээж, бүх юмаа зориулахдаа бэлдэж байсан юм. Гэвч тэр дахиад л хаягдаж орхилоо.

Гудамжаар зөрж өнгөрөх хосуудыг харан бага зэрэг санаа алдав. Түүнд тэдэн шиг жаргалтайгаа бие биенээ хайрлаж үерхэж байсан үе үгүй. Ихэнхдээ эхлээгүй байхдаа дуусаж орхидог.

"Ёиоё!"

Жимин санаа алдан явж байгаад, хэн нэгэнтэй мөргөлдөж орхижээ.

"Уучлаарай, ахаа"

Бяцхан охин бөхийн Жиминаас уучлалт гуйлаа. Жимин бяцхан охиныг өхөөрдөн халаасандаа байсан витаминийг(😆) түүнд өглөө.

"Миний дүү замаа харж явж байгаарай за юу. Бэртэх магадлалтай болохоор битгий гүйгээрэй. Ганцаараа явж байгаа юмуу?"

"Үгүй ээ. Аавтайгаа-- бишээ ахтайгаа цуг явж байгаа. Баярлалаа ахааа~~"

Жимин охины ахыг иртэл түрдээ охинтой цуг байхаар шийджээ. Охин их сэргэлэн цовоо бөгөөд Жиминий асуусан асуултанд төвөггүйхэн шиг хариулж байв.

"Юна~яа! Яагаад ганцаараа гараад гүйчихэв?"

Охины ах сандран амьсгаадсаар тэдний дэргэд ирлээ.

"Юнги юу даа?"

Жимин Юнгиг харан үл ялиг гайхаж орхив. Юнги ч мөн ялгаагүй гайхжээ.

"Та хоёр бие биенээ таньдаг юмуу? Аав-- бишээ ахаа та энэ царайлаг ахтай найзууд юмуу?"

Охин сонирхолдоо хөтлөгдөн элдэв янзын асуулт зөндөө асууж байв. Юнги балмагдан юу гэж хэлхээ мэдэлгүй чимээгүй л зогсоно. Харин Жимин Юнги Юна хоёрыг ээлжлэн харж байв.

Ad/ za sorryyy

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now