(3)

340 58 3
                                    


"Мм, нээрээ тийм штээ. Мартаж орхиж. За, би одоо гэрээс гарлаа"

Удахгүй Жиминий найзуудын нэг Жонгүгийн төрсөн өдөр болох гэж байгаа бөгөөд Жонгүгт зориулж тэдний найзууд гэнэтийн бэлэг бэлдхээр ярилцсан байсан аж. Гэтэл Жимин гэнэтийн найз залуугаасаа болж мартаж орхижээ.

"Гарах гэж байгаа юмуу? Намайг дагуулаад явчих тэгэх үү? Мм? Мм?"

Юнги бага зэргийн эгдүүтэй байдлаар Жиминаас асуухад Жимин санаа алдхаас өөр юм хийсэнгүй. Тэр одоо ч Юнгиг түрээслэж авсан даа итгэж өгөхгүй байв.

"Манай найзуудын уулзалт штээ... гэртээ байж байх нь дээр юм биш үү?"

Юнги эрс эсэргүүцэн, Жиминий гарнаас чанга гэгчинь атгаад авав. Жимин мэл гайхан, гарлуугаа анхаарлаа төвлөрүүлж байв.

"Би чиний найз залуу юм хойно чи хаана, би тэнд! Алив явцгаая!"

•••

Тэхёний гэрт уулзхаар тохиролцсон бөгөөд Жиминаас бусад нь иржээ. Жимин Юнгиг машиндаа үлдээх гэсэн ч Юнги эсэргүүцэл үзүүлсээр байгаад түүнтэй хамт дотогшоо орсон юм.

"Жонгүгийн дуртай юмнуудыг ерөнхийд нь бэлдчихсэн дээ..."

Жин юу юу авснаа мөн одоо юу авах шаардлагатай байгааг тэдэнд тайлбарлаж байв. Харин Юнги нэг л өөр болчихсон байв. Нэг харсан зүйл рүүгээ гөлрөөд л, ямар ч сүнсгүй болсон аятай суух аж.

Жимин Юнгид бага зэрэг санаа зовон түүнийг зөөлөн нудартал Юнги үл ялиг цочоод, инээмсэглэв.

"Ингэхэд Жимин аа, найзыгаа танилцуулахгүй юмуу?"

Тэхён их л ёжилсон өнгөөр ийн хэллээ. Юнги хамаг муухайгаараа Тэхён руу харж байлаа.

"Аан, Юнги гэдэг юм. Миний... нөгөө... "

"Би Жиминий найз нь байгаа юмаа. Та хэдтэй уулзана гэхээр нь гуйсаар байгаад ирчихсэн юм!"

Жимин гайхан гацаж орхилоо. Саяхан л хамаг байдгаараа гарнаас нь тавихгүй юм шиг хөтлөөд байсан залуу нь гэнэтхэн бодлоо өөрчилсөнд багагүй дургүй нь хүрэв. Жимин Юнги рүү нээрээ юу гэсэн аязтай хартал Юнги зүгээр л нүдээ ирмэв.

Ad/ adapmaatai amidpl goyshu ks

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now