(5)

277 58 2
                                    


Жиминий гэнэт гарч ирсэн түрээсийн найз залуу нь яг л гэнэт гарч ирсэн шигээ алга болчихов. Тэр Юнгигийн дугаарыг аваагүй дээ гайхаж байв. Гэвч, тэр түрээслэх үедээ залгасан байх гэж бодоод утсан дээрээсээ өөрөө залгасан дугаараа шалган, танихгүй дугаар байгаа эсэхийг шалгаж эхэллээ.

"А! Олчихлоо!!"

Жимин яг л чихэр аваад баярлаж буй бяцхан хүүхэд шиг томоо инээмсэглэжээ. Тэр дугаар луу шууд л залгаж орхив. Утас дуудах чимээг сонсонгоо үл ялиг догдлож байлаа.

"Байна уу, түрээсийн найз залуу таныг сонсож байна! Танд яаж туслах уу?"

Энэ Юнги биш гэдгийг Жимин анзаарчээ. Магад утсаар ярьж буй хүний хажууд байгаа хэмээн найдаад Юнгиг асууж орхилоо.

"Аан, манай ажилтан Юнги одоогоор өвчтэй байгаа. Та түүнд дамжуулж хэлэх зүйл байна уу?"

"Юу? Өвдсөн гэнэ ээ? Уучлаарай, гэхдээ та түүний утасны дугаарыг хэлж болох уу? Би... заза юу ч бишдээ"

Жимин түрээслэж авсан хүн нь гэж хэлэх гэж байснаа азналаа. Энийгээ нуусан дээр гэж үзэв.

"Уг нь хувийн мэдээллийг өгөх ёсгүй ч.. би танд зурвасаар илгээе!"

•••

Жимин машинаа байрны зогсоол дээр байрлуулчихаад утсаа харан урдаа байх байр луу гүйж орлоо. Тэр таван давхар луу гаран, зүүн жигүүрийн захын хаалгыг ухаан жолоогүй нүдэж эхэллээ.

"Юнги!! Мин Юнги!!!"

Жимин бага зэрэг ууртай хаалгыг нүдэж байв. Ашгүй, хаалга нээгдлээ. Үс нь арзайсан, хөнжлөөрөө өөрийгөө байдгаар нь боосон Юнги гарч ирлээ. Тэр Жиминийг хараад зогтуслаа.

"Хөөе! Чи яагаад энд байгаа юм?"

Жимин урт амьсгаа аван "Юу чинь өвдсөн юм? Яагаад надад хэлээгүй юм бэ? Хэд хоног алга болчихоор чинь санаа зовдог юм байгаа биздээ! Миний хажуунаас холдохгүй энээ тэрээ гэж бүлт бүлт үсэрчихээд!! Хэлсэндээ байж чадахгүй юм бол битгий хэл за юу!!"

Жиминий үглэх Юнгид эгдүүтэй харагдан тэр өөрийн мэдэлгүй инээчхэв.

Ad/ read, vote ni odop ipex tusam unaj bgag xapj bga bi: .. commiig ypiltgue hhehe

 commiig ypiltgue hhehe

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now