(8)

258 50 8
                                    


Өглөөний 8 цаг.

Жимин Юнги хоёр өдрийн 12 цагт цэцэрлэгт хүрээлэнд уулзхаар тохирсон юмсанж. Гэсэн ч Жимин ихээхэн догдлоод эртээ сэрчихжээ. Түүний амьдралын хамгийн анхны болзоо нь энэ юм. Тийм ч учраас, байж боломжгүй ихээр догдолж буй за.

"... энэ хослол дээр ч юмуу, аа энэ нь зүгээр ч юмуу..."

Жимин тольны урд эргэлдэн юу өмсөхөө шийдэж ядна. Хослол өмсөх ёстой юу эсвэл, цэвэрхээн энгийн хувцаслах ёстой юу гэдгээ мэдэхгүй, эргэлзэж тээнэгэлзэн зогсоно. Болзох цаг нь болоход бүхэл бүтэн 2 цаг дутуу байхад юунд ингэтлээ яараад байгаагаа тэр өөрөө ч үл ойлгоно.

Тэрээр багадаа найзуудынхаа нэг болох Жонгүгт сэтгэл алдарч байсан ч өрөөсөн хайраар дуусгавар болсон юм. Тэр Жонгүгт сэтгэлээ илчлээгүй хэрнээ хаягдчихсан. Жимин Жонгүгийг ангийнхаа охинтой хамт алхаж байхыг хараад л, өөрт нь боломж байхгүйг ойлгоод, сэтгэлээсээ авж хаясан гэх үү дээ.

Цаг, 11 цаг.

Нэг цаг дутуу байсан ч Жимин гэрээсээ гарахаар шийдэв. Тэр өнөөдөр машингүй, алхахаар шийджээ.

•••

Буудлын өрөөний орон дээр бие биенээ хэзээ ч тавихгүй аятай, чанга гэгчинь тэврэлдсэн хоёр залуу хэвтэнэ.

Тэхён түрүүлж сэрэн Юнгигийн үсээр тоглон, мушилзах аж. Харин Юнги нүүрээ үрчийлгэн нүдээ нухлах аж. Тэхён түүнийг сэрээж чаджээ.

"Нойрсож буй ханхүү минь яасан их унтддаг юм?"

Тэхён Юнгигийн хацрыг үнсэнгээ ийн хэлэхэд Юнги мишээв. Түүнд таалагдаж буй бололтой.

"...мм, ханхүү нь үнсээгүй учраас юм болов уу?"

Тэхён инээмсэглэн Юнгигийн уруул дээр үнсэж орхилоо.

"Цаг хэд болж байна?"

Юнги одоо л Жиминийг санав бололтой гэнэт орноосоо год үсрэн босоод өчигдөр шөнө тарааж шидсэн хувцасаа цуглуулж байв.

"12:30. Гэхдээ яасан юм? Ямар нэгэн уулзалт байсан юмуу?"

Юнги сандран хариу хэлсэнгүй. Үсээ толидон нүднийхээ нуухыг авж байв.

•••

Жимин маш их халууцан, байн байн бугуйн цаг руугаа харж байв. Аль хэдийн болзох цаг нь өнгөрсөн ч итгэл алдралгүй тэр хүлээсэн хэвээр.

"... гэнэтийн ажил гарсан байх аа... ирж л таараа"

Өөрөө өөртөө ингэж шивнэн Юнгитэй анх уулзсан өдрөө бодон инээвхийлэх аж. Гэнэт хэн нэгэн Жиминий мөрөн дээр цохиж орхив. Жимин бөндгөс хийтэл цочоод, амьхандаа Юнгиг гэж бодсоор эргэж хартал тэр биш байв.

"Жимин аа энд ганцаараа юу хийж байгаа юм?"

Ad/ taegi salna

+ salna gejde ugsa vypxeegv😎

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now