(9)

251 52 3
                                    


Юнги хагас хугас хувцсаа өмссөн болоод, буудлын өрөөнөөс гарлаа. Тэхён юу болоод байгааг олигтой ойлгосон юмгүй хачин царайлсаар орон дээрээ ганцаараа торойн үлдлээ. Юнги буудлаас гаран, буудлын үүдэнд зогсох таксинд очин суулаа.

"Ахаа хурдан яваад өгөөрэй, гуйж байна"

Юнги сандран, үсээ бага зэрэг янзлан, дутуу өмссөн байсан юмсаа гүйцээн өмслөө. Цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа ирэн Юнги мөнгөө өгчихөөд хар хурдаараа машинаас буулаа.

Эргэн тойронд нь Жимин ерөөсөө харагдахгүй байв. Юнги сандран утас руу нь залгах гэсэн ч утсаа буудалд мартаж орхижээ. Тэр өөр тийшээ явсан гэж бодон, түр хүлээн зогсохоор шийджээ.

•••

"Жимин аа чи энд юу хийж байгаа юм?"

Жонгүг гартаа зайрмаг барьчихсан зогсож байв.

"...х-хүнтэй уулзах гээд л... чи өөрөө юу хийж яваа юм?"

Жонгүг саяхан хүнтэй үерхэж байгаа талаараа найзууддаа хэлсэн бөгөөд Жимин тэр хүнтэйгээ уулзхаар ирж хэмээн бодоод амжив.

"Аан, би зүгээр л гэртээ байхаар гээд түр гараад ирсэн юм аа. Гадаа цаг агаар ч сайхан байна"

Жимин толгой дохин бугуйн цагаа харлаа. Аль хэдийн 12 цаг өнгөрөн, бараг л 13 цаг болсон байв. Жимин санаа алдлаа.

"Зүгээр үү? Яагаад тэгтлээ санаа алдаад байгаа юм?"

Жимин юм хэлсэнгүй. Юнгиг ирэхгүй нь гэж итгэн гэрлүүгээ явах шийдвэр гаргаад амжив. Гэтэл Жонгүг цуг гадуур алхах хүсэлт тавих нь тэр.

"Жимин аа! Пак Жимин!!"

Юнгигийн дуу цуурайтан, Жимин эргэж хартал үнэхээр л Юнги амьсгаадаад зогсож байв.

"Уучлаарай зөндөө хүлээсэн үү?"

"Тиймээ, ирэхгүй гэж бодлоо."

Жонгүг гэнэт уулга алдан, Юнгигийн гар луу цохив. Жимин ч Юнги ч хоёулаа гайхан Жонгүг рүү харав.

Ad/ yanaa

•Түрээсийн найз залуу•✅Where stories live. Discover now