2. Үдэшлэг дууссаны дараа

1.3K 211 52
                                    

"Баригдана"Гэмтэнгүүдийн л сүнсээ зайлтал айж эмээдэг үг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Баригдана"
Гэмтэнгүүдийн л сүнсээ зайлтал айж эмээдэг үг.
Ард нь дэндүү олон айдас нуугддаг учраас л үгхэн төдийгөөс айх гэмт хэрэгтэнгүүд!
Бүхнийг эхлүүлсэн зориг болоод зорилго нь үүнийг үл тоосон боловч
Эцсийн мөчид баригдахгүйн тулд бүхнээ хийхэд хүргэх хүчирхэг үг бололтой.

Ард нь дэндүү олон айдас нуугддаг учраас л үгхэн төдийгөөс айх гэмт хэрэгтэнгүүд!Бүхнийг эхлүүлсэн зориг болоод зорилго нь үүнийг үл тоосон боловчЭцсийн мөчид баригдахгүйн тулд бүхнээ хийхэд хүргэх хүчирхэг үг бололтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。.

Suyeong's POV

Хисын ирээгүй.....

Өөрийгөө тэр хүйтэн автобусны буудлын төмөр сандал дээр шөнийг үдсэнээ мэдээд сэрсэн даруйдаа хурдхан дээш өндийв. Нар мандахад тун ойртсон бололтой тэнгэрийн хаяа ялимгүй гэрэлтэж хачин гэмээр бөглүү, чимээгүй ч гэрэлтсэн уур амьсгал намайг угтлаа.

Шартсанаас болоод дотор муухай оргиж толгой хүчтэй өвдөх агшинд би анилдах нүдээ арай хийн нээгээд босож суун даарсандаа чичрэх гараа дэргэд минь байх савхин хүрмээр хучив.

Савхин хүрэм......

Энэ чинь өнөө......

Урд шөнийн явдал бүр бага багаар санаанд минь зурвас хийн өнгөрөх агшинд би сандран хүрмийн эзний нуруулаг нуруу, цайвар саарал үсийг л санаж байлаа.

Хав хар өнгөтэй ч гоёмсог загвар, энд тэндээ олон үг үсэгтэй хүрэм үнэндээ надад байсан цорын ганц зүйл тул би хэнийх нь үл мэдэгдэх хүрмийг дан топ нь дээрээ өмсөөд нэлээн томдох ханцуйгаас нь зууран, энгэрийг нь зөрүүлэн бариад арай нэг дулаацан дээш бослоо.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now