22. Өөрийгөө хайрлах нь

625 115 38
                                    

"Үнэндээ өөрийгөө ч ойлгохгүй байгаа намайг ойлгоно гэдэг хэцүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Үнэндээ өөрийгөө ч ойлгохгүй байгаа намайг ойлгоно гэдэг хэцүү.
Өөрийгөө ч хайрлаж мэддэггүй намайг хайрлана гэдэг бүр ч хэцүү"

Өөрийгөө ч хайрлаж мэддэггүй намайг хайрлана гэдэг бүр ч хэцүү"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

̥*.   

Hesu's POV

Эмнэлгийн төхөөрөмжийн хааяа, хааяахан дуугарах автомат чимээ бага багаар сонсогдох агшинд би хачин ихээр өвдөх зовхио нээж ядан нүдээ нээлээ.

Өрөө бүгчим санагдах ч хажууханд минь тавьсан агааржуулагчийн ачаар хацар элбэж таатай мэдрэмж төрүүлэх үед би шуудхан л давхар амьсгалаар тэтгэх аппаратаа дур мэдэн салгаж хаяад алгуурхан дээш өндийхдөө гарт зоосон дуслын зүүг хараад санаа алдан янгинан өвдөх толгойгоо барилаа.

Өнөө л нэг аймшигтай мэдрэмж.
Хамаг гэдэс дотор мушгиралдаж,
Миний гэсэн бүхэн хяналтаас минь гараад алга болсон мэт хөндий мэдрэмж.
Зүрхний лугшилт, өвдөлтийн цохилт, бие доторх муу муухайн бүхэн чимчгэнэх бүрт бүгдийг нь нэгт нэгэнгүй мэдрэх танил бөгөөд таагүй мэдрэмж.

Өөрөө өөрийгөө ингэж ихээр зовоох бүртээ дахиж хэзээ ч энэ амьдралаар, энэ Хэсүгээрээ амьдрахыг хүсдэггүйгээ ухааран сүйд болдог ч,
Шинэ хүн болохоор хүч гарган, зоригтойгоор тэмцэх үед....
Дахиад л өнөө амьдралын асуудал бүр нь тэмцээд гарах ёстой гэх бодлыг минь үгүй хийж,
Өөрийгөө шаналгах хорт бодис руу хөтөлдөг нь харамсалтай.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now