"Зөвхөн чамайг л дүүргэхийн тулд би өөрийгөө дундалсан ч харамсахгүй"
୭̥⋆*。.
Hesu's POV
"Эзэгтэй Им ноёнтныг битгий тантай яриулаарай гэж тушаасан"
Манай гэрт үйлчлэгчээр ажиллаад нэлээд олон жил болж буй ээжийн найдвартай ажилтан толгойгоо бөхийлгөн ийн хэлээд гэрийн утас салган цааш аваад явахад нь би гараа чанга атган, "Яагаад? Яагаад би төрсөн аавтайгаа ярьж болдоггүй юм?? Тэр ямар гэм хийсэн болоод ээж ингээд байгаа гэж? Компанийн ажлаас болоод гадаадад удсан болохоор нь уу?эсвэл ээж зүгээр л өөрөө ч гэртээ ирдэггүй хэрнээ аавд уурласан юм уу?"
У үйлчлэгч дэмий л над руу харан гунигтайхан мөрөө хавчин гарч одоход нь хамаг бухимдал төрсөн би хаалга руугаа гарт таарсан бүхнээ шидлэн, "Зайлж үз!! Та нар бүгдээрээ зөвхөн ээжийн талд ажилладаг нохойнууд. Намайг хүн ч гэж үзэлгүй зөвхөн тэр эмэгтэйн заавраар амьдардаг адгийн амьтад" хэмээн чанга орилчхоод тийчилсээр том орон дээрээ гаран дээш харж хэвтлээ.
Үнэндээ ямар ч том охин,
Аавыгаа үргэлж үгүйлдэг.
Хичнээн тэр хүнийг үзэн ядсан ч,
Хичнээн тэр хүнээс хол өссөн ч,
Эцэг хүний маш том орон зай охиных нь сэтгэлд байсаар л байдаг.
Өөрөө л эхлээд гараа сунгавал аавдаа итгээд,
Энгэрт нь наалдан нөмөрт нь эрхэлдэг хөөрхөн бяцхан охин нь болчихдог.
YOU ARE READING
DRUNK N DAZED
Fanfiction"Чи хэн энэ бүх хэргийг үйлдээд байгааг мэднэ биз дээ?Яагаад хэлэхгүй нуугаад байгаа юм?" "Хүн бүрт л нуухыг хүсдэг нууц байдаг. Үгүй гэж үү?" "Нуухыг хүсдэг нууц, нуух ёстой нууц...Энэ хоёрын ялгааг мэдэх үү?....." ----- ❤️04.26.2021 "BORDER : CARN...