8. Итгэл

898 137 12
                                    

"Үнэнээ л хэлэхэд хангалттай"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Үнэнээ л хэлэхэд хангалттай"

"Үнэнээ л хэлэхэд хангалттай"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Jake's POV

"Тэр хөгийн амьтан өөрийгөө буруугүй гэж л зүтгээд байсан.!"

Жонвон бухимдангуй цүнхээ үүрэн дэргэдүүр зөрөхөд нь би түүнийг дагаад, "Тэгээд гол нь бидэнд тусалсан тэр гэрч хэн юм бэ?"

"Мэдэхгүй ээ. Жэиг буруутай гэдгийг бараг л зуун хувь нотолчихсон үнэхээр сайн гэрч. Яг зөв цагтаа гарч ирээд бидэнд нэмэр болж байна." гэж аяархан хэлчхээд бид сургуулийн хонгил дундуур олон хүүхдүүдийн хажуугаар хурдан, хурдан алхсаар зөрж байв.

"Тэр гэрч....их зоригтой юм аа! Бусад бүх хүүхдүүдэд мөнгө тарааж амийг нь тагласан байхад ганцаархнаа Хисынээс айж, арганд нь оролгүй ингэж байна гэхээр?"

Би бодлоо шууд л илэрхийлээд Жонвоныг ажиглавал сэтгэлээр унаж, уйлснаас болоод нэлээд турж, ядарсан харагдах тэрээр инээмсэглэн, "Хисыныг үзэн ядагчид их олон бий. Бусдад нь ч бас. Тэгэхээр магадгүй өөр түүхтэй хүн байх" хэмээн догдлон байж хэлээд гэрэлтсэн харцаар мишээхэд хацрын хонхорхой нь Жинаг санагдуулна.

"Чи заримдаа эгчтэйгээ их адилхан болчихдог гэдгээ мэдэх үү?? Яг ингээд ямар нэгэн зүйлийн учрыг олох гээд улайрах үедээ....бууж өгөхгүй гээд тэмцэхдээ...бас хэний ч өмнө үргэлж зоригтой, нүүр бардам байдаг нь хүртэл дэндүү адилхан юм"

Жонвонд ч гэсэн эгчийг нь дурсах сайхан байгаа ч сэтгэлийг нь өвтгөж буйн тодорхой тул би цааш ярих гэсэнгүй зөөлхөн мөрийг нь илэн дэм өглөө.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now