25. Шалтгаан

584 104 19
                                    

"Надад шалтаг бус шалтгаан байсан ч гэсэн тэдэнд юу ч сонин биш юм байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Надад шалтаг бус шалтгаан байсан ч гэсэн тэдэнд юу ч сонин биш юм байна.
Миний шалтгаан эсвэл шалтаг бус шаналлыг л тэд хүлээдэг.
Хүмүүс бид ийм л араатангууд"

Хүмүүс бид ийм л араатангууд"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。.   

Heeseung's POV

Хүн бүрт шалтгаан байдаг.

Хэдий анх энийг зүгээр л нэг шалтаг төдий зүйл гэж итгэсэн ч, үнэндээ шалтгаантай байх нь энгийн зүйл гэдгийг Сүёон минь надад ойлгуулсан.

Гэхдээ шалтгааныг чинь үл ойлгох хүмүүс, ойлгодгоос нь их байдаг бололтой.

Аль эсвэл шалтаг гэж эсэргүүцсээр, шалтгаан хэлэх гэхэд итгэх нэгэн олддоггүй болсон биз.

Яг л энэ шиг би тэднийг надад итгээсэй гэж хүссэн.

"Үнэн гэж үү?"

Том ахыг ширээний ард талын эргэдэг сандал дээр суун зөөлөн нааш цааш савлахыг хараад зүрх дэлсэж хөл чичгэнэх ч би аль болох сандарлаа нуухыг хичээн гүнзгий амьсгаа авав.

"Тийм ээ, би тэр мэдүүлэг дээрээ бүлгэмийнхээ тухай юу ч хэлээгүй. Өнөөдөр ч бас очих ёстой" хэмээн чангахан хэлсэнд тэр тааламжтайн аргагүй инээмсэглэн гоёмсог бүрх малгайгаа засаж өмсөөд дээш өндийлөө.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now