12.Нүд, Үнэр, Мэнгэ

770 114 22
                                    

"Энгийн бүхэн хамгийн чимээгүйхэн оршиж байдаг юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Энгийн бүхэн хамгийн чимээгүйхэн оршиж байдаг юм. Хүний сэтгэл ч гэсэн энгийн бас чамин байх тусмаа үнэ цэнэтэй. Яг ингээд хожимдож анзаарахад үзэсгэлэн гоо нь улам илүүтэй тодордог"

 Яг ингээд хожимдож анзаарахад үзэсгэлэн гоо нь улам илүүтэй тодордог"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。.   

Suyeong's POV

Эмээгийн байнга тоглуулдаг хуучирч муудсан пянзны ая эгшиглэхтэй зэрэгцэн би сургууль руу явахаар бэлтгэлээ базаан цүнхээ авлаа. Өвөө маань одоо болтол буйдан дээр суусан чигтээ нойрмоглох ч хүн булаачихвий хэмээн сандарсан мэт удирдлагаа гартаа тас зуурсан байв.

"Сүёон аа, чи өчигдөр орой ээжтэйгээ ярьсан уу?"

Би толгойгоо сэгсэрчхээд эмээ рүү гунигтай харвал тэр үрчлээ тогтсон духаа өргөсөөр, "Яагаад тэр вэ? Ээж, аав чинь хаа байсан Америкт чиний төлөө өчнөөн олон жил хар ажил хийж байхад яагаад тэднийг....."

"За эмээ, би явлаа! Хичээлээсээ хоцрох нь"

Би түүний хацар дээр зөөлхөн үнсчхээд үсээ толинд харахад тэр гал тогоо руугаа буцах шинжгүй харин ч намайг ширтсээр байлаа.

"Тэр хүү ирчихсэн юм уу? Үнэндээ Хисын...танай найз залуу эмээд нь нэг л таалагддаггүй. Яагаад ч юм..."

"Угаасаа Хисынд таалагддаг хүн ч гэж байхгүй ээ, эмээ. Харин зөвхөн надад л таалагдаж би түүнд таалагддаг учраас л болздог юм. Та санаа зоволтгүй охиндоо итгээрэй" гэж итгэлтэйн аргагүй хэлчхээд хаалгаа хаан гэрээс гарлаа.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now