"Хэргийг хэн ч үйлдсэн байсан хамаагүй бид хамтдаа яг л адилхан шийтгэл хүртэнэ"
୭̥⋆*。.
Heeseung's POV
"Орчих уу?"
Би тэдний намайг ороорой гэсэн өрөөний хаалгыг тогшингоо ийн асуухад, "Ороод ир" гэх бүдүүн баргил дуу гарч элдвийг бодохгүй гэсэндээ аль болох энгийн байна шүү хэмээн өөртөө хэлээд хаалгыг нээн ширээнийх нь нөгөө талд суув.
Цаад талд бичиг баримт янзалж байсан цагдаа дээш өндийснөө над руу харан хөмсгөө зангидаад, "Өөө за, И Хисын!!!! Бид ер нь хэд дэх удаагаа уулзаж байгаа билээ??"
И ахмадыг байна гэж төсөөлөөгүй ч энэ нь боломжгүй зүйл биш тул их цочирдсонгүй тайвнаар инээмсэглэлээ.
"Та тэгвэл өөрөө яах гэж ганц сургуулийн төлөө ажилладаг явуулын амьтны мэргэжил сонгосон юм?"
"Золиг чинь!! Наад амаа мэдээрэй! Дунд ангид байхаасаа л зодоон цохион, дээрэлхэлтийн асуудлаар ирдэг байсан байж...Томоожихгүй хүн юм аа?"
Тэр санаа алдсаар өнөө бичиг цаасаа гаргаж ирэн урд минь тавиад, "Энд чиний бүх хийсэн хэрэг, бүртгэлүүд байгаа. Одоо бас дахиад л сэжигтнээр татагдах гэж....Тэгэхээр, урд шөнө юу хийж байсан юм?"
YOU ARE READING
DRUNK N DAZED
Fanfiction"Чи хэн энэ бүх хэргийг үйлдээд байгааг мэднэ биз дээ?Яагаад хэлэхгүй нуугаад байгаа юм?" "Хүн бүрт л нуухыг хүсдэг нууц байдаг. Үгүй гэж үү?" "Нуухыг хүсдэг нууц, нуух ёстой нууц...Энэ хоёрын ялгааг мэдэх үү?....." ----- ❤️04.26.2021 "BORDER : CARN...