11. Өөрчлөгдсөн

777 132 17
                                    

"Өөр хүн болсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өөр хүн болсон.

Энэ үнэн гэж үү?

Би үнэхээр тийм муу хүн болчихсон юм уу?

Эсвэл та нар анхнаасаа л ийм хүн байсныг минь тоож хараагүй хэрэг үү?"

Эсвэл та нар анхнаасаа л ийм хүн байсныг минь тоож хараагүй хэрэг үү?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。.

Sunghoon's POV

"Хэсү, би тэгвэл явлаа шүү"

Найз охин маань саяхан хоолоо идчихээд ирсэн тул инээмсэглэн орон дээрээ хэвтлээ.

"Дахиад жаахан байж болохгүй юу?"

Тод будгаа арилгасан ч үзэсгэлэнтэй харагдах цэвэрхэн нүүрэнд нь багахаан гуниг тодроход би түүний духан дээр үнсэн толгойг нь зөөлхөн илэв. Хэсү хариуд нь гүнзгий амьсгаа аван гараас минь хөтлөөд нэг л ноцтойгоор хоёр нүд рүү харж эхэллээ.

"Сонхүн аа, хоёулаа хамтдаа энэ сургуулиас шилжих үү? Нэгэнт Хисын,Жэи,Сонү гээд бүгд л намайг үзэн ядаж байгаа учраас тэдний бүлгэмээс гарсан дээрээ бүр мөсөн явах хэрэгтэй. Тэгээд ч чи ч бас эртхэн больсон нь....."

"Хэсү, энэ тийм амархан зүйл биш гэдгийг чи мэднэ шүү дээ. Хисын Солонгосын хувийн, улсын ялгаагүй бүх ахлах сургуулиудыг баздаг. Том ахын сүлжээ, түүнд нь элсэх хүсэлтэй сурагчид хэр их байдгийг мэдсээр байж ийм бөх зүрх гаргаж болохгүй ээ"

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now