9. Уучил

892 144 28
                                    

"Чи хүчтэй биш

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи хүчтэй биш...зүгээр л дүр эсгэдэг"

зүгээр л дүр эсгэдэг"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。.   

Niki's POV

"Чи бэртэж гэмтэлгүй сайн байгаа биз дээ?"

Боссын сөөнгө дуу харилцуурын цаанаас сонсогдоход би түүний өмнө бус Солонгост байгаа ч доош бөхийн, "Тийм ээ, босс....биш ээ, ааваа. Би зүгээр" хэмээн худлаа хэлээд Хисынд цохиулснаас болж шалбарсан уруулаа арчин гараа цус болгочихсондоо уурсан дэмий л сургуулийн арын хашаанд зосгоно.

"Нөгөө новшнуудыг олсон уу?? Ууг нь чамтай их л ойрхон байх ёстой гэсэн"

"Одоохондоо хараахан олоогүй байгаа ч тун удахгүй мэдээд тань руу мэдээлэл явуулна аа, ааваа"

Боссын тушаалаар түүнийг "аав" гэж дууддаг болсон ч,
Үнэндээ надад цорын ганц л аав байх ёстой.
Энэ шуналтай хөгшний амийг нь авраад өөрөө нүд аньсан тэр л хүн,
Миний үүрдийн мөнхөд хамгийн үнэн сэтгэлээр, "аав аа" гэж дуудах ёстой нэгэн.
Хүндлэлийг минь хүртэж байж өөртөө хэт уусгах гэсэндээ хийж буй Мияато,
Хамаг чадлаараа хичээлээ ч, хэзээ ч миний жинхэнэ эцэг болж чадахгүй.

"Сайн байна, Рики! Голыг нь барьж авахын тулд захаас нь дайраарай..."

"Тийм ээ, би эндэхийн овгоруудыг аль хэдийнээ таньдаг болсон. Яг баталгаатай мэдээлэл олоогүй ч гэсэн, тэднээр дамжуулаад хайсан хүнээ бариад авч чадна гэж бодож байна"

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now