3. Нүх

1.3K 184 69
                                    

"Төгс хүн, алдаагүй ажил, өө сэвгүй хэрэг гэж байдаггүй юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Төгс хүн, алдаагүй ажил, өө сэвгүй хэрэг гэж байдаггүй юм. Юу ч байсан заавал нэг дутагдлын нүх сүвтэй"

 Юу ч байсан заавал нэг дутагдлын нүх сүвтэй"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

୭̥⋆*。

Jungwon's POV

"Би танд яагаад итгэх ёстой юм?"

"Хэцүү байгааг ах нь ойлгож байна л даа. Гэвч үнэхээр....бодит байдал ийм болчихсон учраас итгэхээс өөр аргагүй шүү дээ. Ээж аавтай чинь ч бас ярилцсан. Тэд чиний төлөө хаа байсан хөдөөнөөс ирсэн байхад..."

"Миний эгч амиа хорлохоор хүн биш гэж хэд хэлэх ёстой юм бэ?? Хараал идсэн алуурчид энэ харгис ертөнцөөр чинь дүүрэн байхад цагдаа юм байж та нар юугаа хийдэг юм??"

Дотор бачуурч нулимс ч нүднээс багтаж гарч чадахгүй байсан болохоор дэргэд байсан сандлыг хөлөөрөө хүчтэй өшиглөн дээш босоход төмөр сандал газар унан сүртэй чанга чимээ гаргалаа. Жина эгчийг өөд болсон гэх учир битүүлэг мэдээ гарснаас хойш 5 цаг өнгөрсөн ч одоо болтол хэн ч надад итгэхгүй юм. Яагаад вэ?? Яагаад дэргэд нь байсан цорын ганц хүний үгийг юман чинээ тоохгүй байгаа юм бэ?

"Гэхдээ л талийгаач дээврээс өөрөө үсэрсэн шүү дээ. Тэр нь ч тодорхой байхад..."

Байцаалт авч байсан цагдаа нүдээ нухалсаар бухимдангуй хэлээд гүн санаа алдан эгчийн зургуудыг харуулав. Үүрээр дарсан хэргийн газар дээрх баримт зургууд байх ба шар жижиг тоотой тэмдгүүд, тойруулсан цагаан зураас мөн эгчийн минь толгойноос гарах цус гээд бүгд л дэндүү тод харагдаж байлаа. Хатуу хорвоогийн үнэнд цохиулж, амьдралын утга учраа алдаж хормын дотор энэ ертөнцөд ганцаархнаа үлдсэн мэт санагдсан учраас одоо ч итгэж чадамгүй хийсвэр санагдах энэ бүхэн зүүд бус харин ч улам бодитоор үргэлжилсээр байгаа нь тэсэхийн аргагүй өвтгөх юм.

DRUNK N DAZEDWhere stories live. Discover now