01 Санал тавья.

5.9K 383 6
                                    

Хичээл хийх хэрэгтэй. Хуруунаасаа цус гартал үзгээ атгаж, толгойгоо өвдтөл томъёо цээжлэх насан дээрээ иржээ. Хэдий хичээл тарах хонх дуугарсан ч ангиас хэн ч гарсангүй. Бүгд дор бүрнээ толгой бөхийн томъёоны номноосоо харцаа салгалгүй, удахгүй болох JH корпорациас зохион байгуулсан их сургуулийн тэтгэлэгт шалгалтанд бэлдэн сууцгаана.

32 хүүхэдтэй энэ ангид ямар ч чимээ гаргахгүй байх ба зөвхөн цагны чак, чак хийх чимээ л ангид цуурайтаж байсан юм.

Би номноосоо түр харцаа салган толгой өргөн ангиа нэг тойруулан хараад санаа алдан цагны зүг харвал хичээл тараад аль хэдийн 2 цаг өнгөрчихсөн байв.

Үнэндээ би хичээлдээ тийм ч сайн биш. Ангийн толгой цохидог сурагчдийн нэг ч биш. Гэсэн хэдий ч азаа үзэхээр энэ шалгалтанд хамраасаа цус гарган байж бэлдэж байна.

Хагас цагийн дараа ангийн багш орж ирэн өнөөдөртөө сайн амраад маргааш шалгалтаа сайн өгөөрэй гээд ашгүй гэж удаан хугацаанд өрнөсөн давтлагыг тарааж над шиг хичээл номноос хол хүнд энэ яг л тамаас диваажин руу шилжиж байгаа аятай л таатай санагдаж байсан юм.

Түргэхэн шиг дэвтэр ном оо цүнхэлээд ангиасаа хамгийн түрүүнд гаран чихэвчээ зүүн гэрийн зүг алхлаа.

Салхи задгай тавьсан үсийг минь хойш нь хийсгэн, чихэнд минь сонсогдох зөөлөн хэмнэлийн ая математикийн томъёоноос болж гашилж байсан толгой минь сэргэх шиг л болж байв.

Гэртээ орж ирэх үед аав ээж хоёр ширээний хоёр талд суучихсан их л баргар царайтай байсаныг хараад дахиад л бизнес нь бүтэлгүй болчихжээ гэсэн бодол шууд төрлөө.

Манайх жоохон мөнгөний дутагдалтай айл юм л даа. Ам бүл гурвуулаа хэрнэ ээ мөнгө жаахан дутаад байдаг. Аав ээж минь хэрэндээ л ажил хийж, бизнес эхлүүлэхийг хичээв ч ер бүтэлтэй болдоггүй юм. Өнөөдөр ч бас тэдний ажил бүтэлгүй болсон бололтой.

Намайг орж ирэхийг хараад ээж минь хүчээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Өө Хэми давтлага нь ямархуу байв?" гээд аль болох юу ч болоогүй мэт хэвийн өнгөөр ярихыг хичээлээ.

Би тэдэнд ч бас юу ч болоогүй мэт инээмсэглэн "Сайн байгаа. Маргаашийн шалгалтандаа их сайн бэлдсэн шүү охин нь." аав ээж хоёр миний зүг инээмсэглэн хараад "Охиндоо дарамт болохыг хүсэхгүй байгаа ч болж өгвөл тэтгэлэг авахыг хичээгээрэй охин минь. Үнэндээ аав ээж хоёр нь..." гээд аав минь харцаа доош буулган, хоолой нь цааш орж дуу нь суларлаа.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now