07 Хүүхэд

4.4K 305 6
                                    

Хайрлаад үзэх үү? Юунаас ч айхгүйгээр нэг, нэгнийгээ ганц удаа хайрлаад үзэцгээе

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайрлаад үзэх үү?
Юунаас ч айхгүйгээр нэг, нэгнийгээ ганц удаа хайрлаад үзэцгээе.

Хэтэрхий их халууцаад нойрноосоо сэрэн, нүдээ нээгээд шууд л түүний хүчирхэг шанааг харж, халуун амьсгалыг мэдэрлээ.

Яагаад түүнтэй хамт унтчихаж байгаа юм бэ? Урлаж, аашлаад гэрээсээ хөөх байсан юм. Хүнийг хог новш шиг хаячихаад, харин дараа нь юу ч болоогүй юм шиг хамт унтъя ч гэх шиг. Ямар ч гэмших сэтгэлгүй амьтан юм даа.

Түүнийг хараад байх тусам надад сэтгэл татам, царайлаг харагдаад байсан болохоор дургүй хүрэн шууд л түүний гэдэс рүү хөлөөрөө жийн орноосоо унагааж орхилоо.

Жэхён газар хүчтэй унаад нойрноосоо сэрэн над руу нойрмог нүдээрээ муухай хараад "Яаж байгаа юм бэ? Тэнэг юм уу?" гэх үед түүний баргил хоолой илүү гүн, бүдүүн, мөн сөөнгө болсон байгаа нь нойрмог нүдтэй нь их сайн зохиж байсан болохоор би түүнээс нүдээ салгаж чадсангүй. Тэр яг л музейн үзмэр шиг яаж ийм төгс царайлаг байж чаддаг юм бэ? Дургүй хүрмээр юм!

Би түүнээс арай ядан нүдээ салгаад "Аав ээж хоёр сэрж байна. Чи одоо яв!" гээд би буруу харан хэвтлээ. Харахаар л зүрх догдлоод байгаа юмыг яах юм. Тийм болохоор л түүний зүг харалгүй, буруу харан хэвтсэн нь дээр.

Жэхён газар хэсэг сууж нурууны өвдөлтөө багасгаад "Залуухан байх аа больж дээ. Орноос унаад л нуруу өвдчих гэж." гэсээр үгэлсээр дээш босох доо ёолон босож байгаа нь хэтэрхий инээдтэй санагдаад арай чүү гэж инээдээ тэвчлээ. Тэр одоо хэдтэй болоод ингэж хөгшин хүн шиг ёолоод байгаа юм бэ.

Жэхён цонхны урд ирэн миний өөдөөс харан явган суугаад "Үдээс хойш манай жолооч ирж авна."

"Би өнөөдөр гэртээ баймаар байна! Чадахгүй."

Жэхён урууландаа инээд тодруулан "Чи надад тунирхаж уурлаад байгаа юм уу?" гээд нөмөрсөн хөнжлийг минь хуу татан урд минь гаран хэвтэх нь тэр.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now