03 Хувцсаа тайч!

5.2K 332 10
                                    

Түүний нүднээс хайрыг хүслээ гэж үү? Энэ яг л өвөл бороо оруулахтай адил зүйл биш гэж үү?Хөөрхийдөө хагарсан зүрхнээс нь хайр гуйх би хэтэрхий өрөвдөлтэй юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний нүднээс хайрыг хүслээ гэж үү?
Энэ яг л өвөл бороо оруулахтай адил зүйл биш гэж үү?
Хөөрхийдөө хагарсан зүрхнээс нь хайр гуйх би хэтэрхий өрөвдөлтэй юм...

•••

Амралтын хоёр өдрөөр Жэхён над руу залгаагүй, мөн тааралдаагүй. Үүнд нь их баяртай бас сэтгэл тайван өнгөрлөө. Ер нь тэгээд ч яг үүн шигээ над руу битгий залгаж, холбогдоосой.

Долоо хоногийн эхний өдөр эрч хүчтэй гэрээсээ гаран сургуулийн зүг явлаа. Аав ээж хоёр минь намайг тэтгэлэг авсанд баярлаж, бас ч болоогүй дампуураад байсан бизнест нь хөрөнгө оруулах хүн гарч ирсэнээр овоо дажгүй хөлөө олох гээд л яваад байгаа.

"Хэми Сайна уу?"

"Өө Жэну сайна уу?"

Жэну миний хажууд зэрэгцэн алхан "Баяртай зүйл тохиолдоо юу? Инээгээд л байх юм."

"Зүгээр л цаанаасаа сэтгэл санаа сайхан байна."

"Нээрээ Ноён Жон той ямар харилцаатай юм?"

Хараал идэг! Яагаад үүнийг таг мартчихваа? Одоо сургуулиар нэг яриа тарчихсан байгаа байхдаа? Ким Хэми JH ийн ерөнхийлөгчтэй нууц харилцаатай, тэгээд арын хаалгаар тэтгэлэг авсан гээд амтай бүхэн нь цуурах байх даа?

Сайхан байсан сэтгэл санаанд гэнэт л хар үүл хуралдан, тавгүй болоод ирэх нь тэр. Яагаад энэ тухай мартчихдаг байна аа? Одоо ямар нүүрээрээ сургууль орно оо?

Жэну миний гэнтийн барайсён царайг хараад "Санаа зоволтгүй дээ. Сургууль дээр ямар ч яриа гараагүй. Ерөнхийлөгчийн туслах ирээд энэ сургуульд ямар нэг цуу яриа тарсан байх юм бол нураах болно гэж хэлсэн. Хүүхдүүд, багш нар ерөнхийдөө мартсан гэх үү дээ." тэр намайг тайвшруулах аястай намайг явсны дараах болсон бүхнийг тайлбарлан ярих үед ашгүй дээ гэх бодол төрсөн ч тэд гаднаа тэгж ярихгүй ч дотроо намайг бузрын бузраар хараах биз.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now