15 Үдэшлэг

2.9K 308 49
                                    

Бурам "Хэн билээ?"

Хэми "Аа нөгөө Жон Жэ-"

Бурам "Манай нөхөрөөр яах гэж байгаа билээ? Таньдаг хэрэг үү?"

Хэми "Аан үгүй ээ Жон Жэхёгийн гэр биш үү? Айл андуурсан бололтой уучлаарай." гэсээр холдон явлаа.

Бурам гарж ирнэ гэж төсөөлсөнгүй шүү. Эцэст нь тэд нийлжээ. Ямар гээчийн хөгийг мэдрэмж вэ? Хардаад байгаа юм шиг харамлаад байгаа юм шиг эсвэл гомдоод ч байгаа мэт.

Түүнд санаа зовсондоо гэрт нь ирсэн ч түүний өмнөх эхнэрийг байна гэж төсөөлсөнгүй шүү. Тэд буцаад....арай үгүй байлгүй дээ.

Олон зүйлс бодон явсаар 3 цагийн завсарлгаанаар сургуульдаа ирэн ангидаа орлоо.

Хэми энэ бол сайн зүйл биш гэж үү? Тэр дахиж намайг зовоохоо болино, би энгийнээрээ ахлах сургуулиа хөгжилтэйгөөр өнгөрөөж болно.

Гэхдээ...гунигтай байгаад байх юм.

"Яагаад ийм орой ирж байгаа юм?"

Олон зүйл бодсоны улмаас хажууд хэн нэгэн ирэн зогссоныг анзаарсангүй. Дээш өндийн харвал Жэну гартаа кремтэй талх барьчихсан миний ширээн дээр тавиад "хоолны цаг дуусчихсан бас чи юм идээгүй байх гэж бодоод." гээд суудалдаа суулаа.

Хичээл эхлэх хонх дуугаран багш ч орж ирэн байдаг л нэг өдөр өнгөрлөө.

Хэмиг сургуулиасаа гарж ирэхийг харсан Жонни Тэил хоёр түүнийг тосон авж хүргэж өгөхөөр явав.

Хэми "Жэхён...тэр..."

Жонни "Өнөө орой үдэшлэг болно. Жэхён чамайг ирээсэй гэж хүсэж байгаа. Орой 7 цагт гэрийн чинь үүдэнд хүлээж байя."

Хэми "Ямар үдэшлэг юм? Бас тэр Бурам..."

Тэил "Чи өөрөө очоод харсан нь дээр байх."

Тэд өөр юу ч ярьсангүй Хэми цонхоор гудмаар алхлах хүмүүсийг харан санаагаар унах ажээ. Өөрийгөө яагаад ийм гунигтай байгаад гайхах юм?

Орой ч болж Жонни Тэил хоёр хэлсэн цагтаа гэрийн гадаа хүлээж байх нь тэр. Би энгийн нэг хар бариу даашинз өмсөж өндөр өсгийт өмссөн. Жонни "Чи энгийн юм өмссөн ч үзсэглэнтэй харагдах юмаа."

"Баярлалаа."

Жонни "Бурхан минь миний нүд чамаас огт салахгүй нь ээ."

Тэил түүний толгойруу цохин "Битгий жоохон хүүхэд айлгах гээд бай хөгшин баньд чинь." гэсээр би тэднийг харан инээсээр машинд суулаа.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now