13 Эндсэн?

3.7K 333 59
                                    

Энгэрт нь зөөлхөн уруул мөн хэн нэгний бяцхан гар мэдрэгдсэнд Жэхён нүдээ алгуурхан нээн өөрийн цээжинд нь унтах Хэмиг хараад урууландаа бяцхан мишээл тодрууллаа.

Орчлон хорвоо дээр таардаггүй, учрах ёсгүй хүмүүс гэж байдаг бол цаг хугацаа хэдий орой байсан ч эрт байсан ч заавал учрах тавилантай хүмүүс ч бас бий. Яг л үүнтэй адил Жэхён өмнө нь ямар ч бүсгүйд огтоос сэтгэл алдарч байсан удаагүй билээ.

Авааль эхнэр Бурамд хүртэл өчүүхэн төдий сэтгэл байсангүй. Гэвч ердөө нэг шалгалтын үеэр харц тулгарсан ахлах ангийн охин түүний сэтгэлийн ингэж их өөртөө татах гэж.

Анх Жэхён Хэмигийн нүдтэй харц тулах үед хамаг биеийн шар үс босч яг л нүдээр минь дамжуулаад өнгөрсөн бүхнийг уншаад байгаа сэт санагдаж, мөн болоочгүй миний нүдрүү хараад ёжлон инээж байсан ганц охин.

Түүнд онц гойд төгс бие байхгүй, хараад л шууд дуралмаар хөөрхөн царай байхгүй, гэвч тэр бол миний заавал амьдралаа хамтдаа нэгтгэн явах учиртай хүн. Ирээдүйн миний хүүхдүүдийн ээж....

Жон Жэхён

Тэр бол зүгээр л төрсөн цагаасаа эхлээл баян тансаг амьдралд мэндэлсэн нэгэн. Мүн Тэил Жонни Со Ким Бурам мөн Жон Жэхён тэд бол их сургуудийн сайн найзууд. Түүнтэй эд хөрөнгө харалгүй найзалсан цөөн хэдэн хүмүүсийн нэг.

Жэхён бага багаар өөрийгөө нээж их хөгжилтэй залуу болж байсан юм. Харин нэг өдөр түүнийг найз Бурамтай нь гэрлүүлэх шийдвэр гарах үед тэр нөхөрлөлөө нурааж орхисон юм.

Бурам Жэхёнтай анх найзалсан цагаасаа эхлээд түүнд сэтгэлтэй болж ааваасаа гуйсан хэрэг. Тэдний гэр бүл хоорондоо бизнесийн түншүүд байсан хэрэг л дээ.

Жэхён аавынхаа корпрацыг өвлөж авахыг хүссэн учир тэнэн хуримийг хийхийг зөвшөөрсөн хэрэг. Харин энэ хуриман дээр ганц л хүн баярлаж байсан юм даг.

Гэрлээд удаагүй байтал Бурам жирэмсэн болж тэд сална гэдэг бараг бүтэшгүй зүйл болон хувирав. Жэхён хараахан корпрацаа өвлөж аваагүй байсанд гэнэт хүүхэд гараад ирсэнд уур нь хүрж бүгдийг нь л алмаар санагдаж байсаныг нуулгүй хэлье.

Аав ээжүүд нь баярлаж мөн Жэхёнп хүүхэд нь гараад том болтол компаниа өгөхгүй гэсэнд Жэхён ихээхэн бухимдаж эхэлсэн юм.

Тэгээд л тэр удам хүйтэн хөндий болж өдөр ирэх тусам Бурамыг зовоох болов. Удалгүй тэр аав ээждээ салмаар байгаагаа хэлж энэ өөрийнх нь хүүхэд биш болохыг хэлсэн юм.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now