16 Жонни

3K 242 58
                                    

Хэдхэн алхамын зайд зогсож байсан Бурам хоёр гартаа барих хунд дарсаа чанга атгасаар буцан явлаа. Түүний хоёр нүдэнд хурсан нулимсаа тэсэлгүй тавьж түүний нүдний будагтай цуг хацарыг нь даган урсана.

Яагаад би байж болохгүй гэж? Өмнө нь ч тэр одоо ч тэр би яагаад Жон Жэхёны хайрыг татаж чаддаггүй юм бэ? хэмээн бодсоор булан эргэх төдийд түүнийг хэн нэгэн нь дулаахан энгэртээ бүчин авлаа.

: "Зовж ханасан шүү дээ. Бурам минь."

Хэмигийн талаас:

Жэхён намайг хүргэж өгөхөөр бид одоо машинд цуг явж байна. Яагаад ч юм би нэг л гэмтэй мэт түүн рүү үе, үе нүднийхээ булангаар харж явсаар эцэст нь гэрийн үүдэнд ирлээ. Жэхён бүсээ тайлан над руу биеээрээ эргэн харж "Хэлэх зүйл байгаа юм уу Хэми?"

"Үгүй дээ..гэхдээ энэ бүхэн миний буруу байсан бололтой."

"Яасан гэж чиний буруу байх уу?"

"Яахав дээ..эцэст нь эхнэр чинь удаан хугацааны дараа ирлээ. Чи ч бас санасан байлгүй дээ."

Тийм ээ Жон Жэхён тэр эхнэрээ санасан байх. Муу ч сайн ч түүний албан ёсны эхнэр, хүүхдийх нь ээж шүү дээ. Над шиг ахлах ангийн охин ямар дээр байв гэж.

Хэми "Бас...хүүхдээ ч бас...ер нь бодлоо л доо. Ингээд больвол ямар вэ? Би тэтгэлэг авахгүй ээ. Хэрэгтэй хүнд нь өгөх хэрэгтэй. Бас би ингэж өөрөөсөө хэтэрхий ах хүний хувын адармаатай амьдралд нь орооцолдож байхыг хүсэхгүй байна. Daddy, babygirl? Тэр хараал идсэн зүйлийг ч үзэн ядаж байна. Надад чиний үүнийг дуусгах зөвшөөрөл хэрэггүй. Над руу дахиж битгий холбоо бариарай."

Сүүлдээ миний өнгө аяс уур уцаараар солигдож би түүний машинаас хаалгийг нь саван гаран гэр лүү гээ гүйсээр орлоо. Одоо хангалттай. Өөрөөсөө дэндүү ахадсан зүйлтэй орооцолдох хэрэг байхгүй шүү дээ.

Хаалга налан доош суугаад түүнийг магадгүй хаалга тогшихыг хүлээн хэсэг чагнасан ч ямар ч чимээ алга. Тийм ээ тэр ч бас хүссэн бололтой.

Цаг харвал нэлээн орой болж аав ээж ч ажилаасаа ирэх дөхөж. Би хувцасаа солин өрөөндөө хэвтэж байхад утсанд дуудлага ирлээ. Би тэрхэн үед догдолж Жэхён байх гэж горьдсон ч энэ Жэну байлаа.

Жэну "Завтай байна уу?"

"Тийм ээ яасан?"

Жэну "зүгээр л чамайг хармаар санагдаад түр гэрийнхээ гадаа гараад ирж болох уу? Хальт өгөх зүйл ч бас байна."

"Маргааш байж болохгүй юу?"

Жэну "Одоо л өгмөөр байна Хэми.."

"Ойлголоо би одоохон гарлаа."

Жэну гэрийн ойролцоо хүлээн зогсох ба гартаа ууттай зүйл атгажээ. Би түүний зүг очин "За юу юм дээ."

Жэну ууттай зүйлээ өгөөд над руу хэсэг ширтэж байгаад "Чи яагаад минийх байж болохгүй юм бэ?" хэмээн чимээгүйхэн шивнээд эргэн хараад яваад өгөв.

Түүний энэ үг сэтгэл нэг л сонин болгоод хаячих нь тэр. Үнэхээр яагаад энэ миний амьдрал ийм адармаатай болоод байгаа юм бэ?....

==========

Жэхён Хэмиг гараад явсанд юм бодолгүй шууд л Жоннигийн гэрийн зүг хөдөллөө.

Түүний нүднээс ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэгдэхгүй байх нь улам их айдас төрүүлэх шиг.

Жонни жоохон халамцуу гэрлүү гээ орон гутлаа тайлан зочны өрөөнийхөө хажуугаар зөрөх үед Жэхён түүний буйдан дээр дарс шимэн суухыг хараад Жонни цочин "Хараал идээсэй чамайг. Үхдэл шиг юугаа хийгээд суугаад байгаа юм?" гээд хүрмээ тайлж эхлэв.

Жэхён "Хэми надаас харьцаагаа
таслахаар болсон. Чамд ямар санагдаж байна?"

Жонни гуйвж дайван түүний хажууд суугаад "Юу бодхов дээ. Боливол болино л биз. Атгандаа орсон азаа чулуудаж байгаа юм байлгүй." гээд инээвхийлэв.

Жэхён "Чи түүнд сайн ханддаг биш билүү?"

Жонни "Чи одоо намайг нэг ахлах ангийн бацаанд хөл алдаад гүйх хүн гэж боддог хэрэг үү? Найзыгаа ч мартсан байна даа." хэмээн чанга чанга инээд алдлаа.

Жэхён дарсаа ширээн дээр тавиад "Би чамайг мартаагүй ээ. Үргэлж анхаарч, харж явсан юм."

Жэхён газар хивсэн дээр хэвтэх бөгжийг атган Жоннид өгөөд "Тиймээс л би чамаас илүү Тэилд итгэдэг." гэхэд Жоннин царай бараан Жэхён шууд л гаран явах нь тэр.

" гэхэд Жоннин царай бараан Жэхён шууд л гаран явах нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 03, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now