08 Намайг үнс.

4.6K 291 19
                                    

Инээмсэглэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инээмсэглэ.
Юу юунаас илүү үзэсгэлэнтэй чиний инээмсэглэл...

Хэр удаан явсныг мэдэхгүй ч нэг мэдэхэд далайн эргийн ойролцоо бид ирж байлаа. Шар элсэн дээгүүр явсан далайгаас тийм ч холгүй байх хоёр давхар модон байшингийн өмнө ирээд бид зогсоцгоосон юм.

Жонни надад хаалга онгойлгож өгөөд "Диваажинд тавтай морил." гэлээ.

Нээрээ л энэ яг диваажин шиг юм. Далайг хэд, хэд хуваагаад өнгөөр будчихсан мэт цэнхэр, хөх, номин ногоон, өнгөөр алаглан харагдах нь маш үзэсгэлэнтэй байсныг нуугаад яахав.

Жонни миний хажууд ирэн зогсоод хоёр гараа дэлгэн далайн чийглэг агаарыг шуналтай хан сороод "Энэ газар ирэхээр л тайвширах юм даа."

"Тийм ээ үнэхээр тайвширмаар сайхан газар байна."

Үд дунд болж байсан тул нар шарж, бага зэргийн халуун болж эхлэв. Жонни бид хоёр байшин руу орж, хоол хийх хүнсний материал бэлдэхээр боллоо.

Хөргөгч руу махнуудаа янзлан хийж байх үед Тэил ирэн цуг янзлан хөлдөөгч рүү хийж эхлэв.

Тэил "Сайн танилцаагүй юм байна. Мүн Тэил гэдэг."

"Ким Хэми гэдэг."

Тэил их дулаахан энергитэй санагдсан. Их олон юм ярьдаггүй ч гэлээ нүдээрээ юу илэрхийлээд байгаагаа нэвт харуулчихдаг санагдсан шүү. Тэил надад дээд давхарт өрөө гаргаж өгсөн тэнд очоод түр амарч байхыг хүсээд өөрөө авч ирсэн хүнсний зүйлсээ цэгцэлхээр үлдлээ.

Хоёр давхарт гарч ирэх үед ханаар дүүрэн жаазтай зургууд байх ба түүн дээр гурван залуу нэг бүсгүйн жаргалтай гэгч нь инээмсэглэсэн мөчүүдийг буулгасан байлаа.

Тэгэхээр энэ нөгөө Бурам гэгч нь үү?

Эхнээс нь зургуудыг үзэг явж байх үед миний хараа өөрийн эрхгүй хуримын зураг дээр тогтсон юм. Аз жаргал болон гуниг харуусал энэ зурганд тодоос тод харагдаж байна. Бүсгүйн нүд гэрэлтэж байх бол Жэхёны нүдний гал унтарчихсан байна. Бүсгүй инээх бол Жэхён төв царайлж. Яг л хоёр туйл шиг энэ зурагнаас миний харц огт сарниж өгсөнгүй.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now