14. Харилцааны төгсгөл үү?

2.3K 247 50
                                    

Хэмигийн талаас:

Сургууль амрах болж шалгалтууд ч ойртоод ирлээ. Элсэлтийн шалгалт, мөн улсын шалгалтууд ойртож ирсэн тул хүүхдүүд намайг анзаарах сөхөө байхгүй болсон гэсэн үг.

Тэд толгой өндийх завгүй хичээлээ хийж өдөрийн цайндаа ч оролгүй ангидаа сууна. Харин би? Би яг үнэндээ одоо оршоод байна уу эсвэл үгүй юу гэдэгээ мэдэхээ болилоо. Өөрийн суудал дээрээ очин суувал Жэну над руу хальт харсан болоод чихэвчээ гаргаж ирэн зүүв. Бидний харилцаа бас толботой болчихжээ.

Үнэндээ надад хуруундаа балны хэв ортол атгаж зузаан математикийн ном харж бодлого бодох хүсэл алга. Тэртээ тэргүй....их сургуульд орох нь тодорхой биш гэж үү?

Үдийн хоолны цаг болж надаас бусад хүүхдүүд ангидаа үлдэв. Ангиас гарах гэж байхад ангийн хэдэн охид "Сайхан юм аа, бидэн шиг зовох хэрэггүй их сургуульд ороод бүр 4 жил тэтгэлэг авна."

"Ядаж л биеэ үнэлэж их сургуульд орсоноос өөрөөрөө мэдлэгээрээ орсон нь дээр байх."

"Тэр ч тийм шүү."

Гэх тэдний яриа сонсогдов.

Үнэн ч биш худал ч биш тэдний үгсийг сонсоод зүгээр л хоолны заал руу явлаа. Тэдэнтэй худлаа гэж маргаад ялалт олох биш. Юу гэж бодно уу дураараа бодоцгоо нь биз.

Хоолоо аван ганцаараа суун идэж байх үед утсанд мессеж ирэх нь тэр.

Жонни-

"Жэхён чамтай уулзахаар очсон уу? Эсвэл холбоо барисан уу?"

Юу вэ? Тэд сүүлд уулзаад үлдээгүй бил үү?

"Үгүй ээ ямар нэг зүйл болоо юу?"

Жонни-

"Үгүй дээ тарах үед чинь очьё."

-------------------------

Жэхён ажлийн байран дээрээ ирээд шүүгээнээсээ бичиг цаас гаргаж ирэн ямар нэг зүйл хайв. Эцэст нь олсон бололтой нэг цаас гаргаж ирэн тавиад туслах руу гаа залгалаа.

"Бурамийн байгаа газрыг яг одоо олоод надад мэдэгд."

Тэр гэрлэлтийн баталгаагаа гартаа атгасаар "Бурам чи яаж миний хүүхдийг алж чадаваа." гэсээр үстэй толгойгоо зууран сууна.

Удалгүй утсанд нь зурвас ирэн хүрэмээ шүүрсээр гаран одов.

Том ч биш жижиг буудалын үүдэнд зогсоод 405 гэх тоот руу хурдлан алхана.

Хаалгийг нь тогшиж ч үзэлгүй шууд татахад онгорхой байх нь тэр.

Бурам автомат сүү саагчаар хөхнөөсөө сүүгээ саан сууж байх ба гэнэт орж ирсэн Жэхёныг харан цочин сүүгээ асгаж орхив.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now