06 Хамт унт.

4.5K 300 16
                                    

Би чамайг явуулж чадахгүй юм шиг байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би чамайг явуулж чадахгүй юм шиг байна.
Чиний дуулгавартай байдалд дасаж орхиж.
Хүлцэнгүй байхад чинь дуртай болчихож Хэми.

Ийм л хямдхан байна шүү дээ. Тэг ээ чи ав! гээд өгчих хэмжээний хямдхан.

Жэхёныг намайг Жонни гэх залуу руу түлхэх үед би яагаад ч юм үнэхээр урам хугарах мэдрэмжийг мэдэрсэн юм. Бие минь ямар ч тэнхээгүй болж байгаа мэт сульдаж, нүдэнд минь нулимс хурж эхлээд, Жэхёны хүйтэн царай бүрэлзэж эхлэв.

Жонни гэх залуу намайг түшин аваад над руу яг л өрөвдсөн харцаар нэг харчхаад "Ингээд л өгчих юм уу? Их үзэсгэлэнтэй бүсгүйгээ ердөө үнэн худал нь мэдэгдэхгүй үгийг сонсоод өгчих байсан хэрэг үү?" тэр хөмсөг өргөн ёжлон асуухад Жэхён хоёр гараа халаасандаа хийгээд "Бурамыг өг!" гэх үгийг л амнаасаа унагах нь тэр.

Бурам гэж яг хэн болчихоод хүнийг эд бараа шиг өгөлцөж аван байж хүсээд байгаа юм? Тэр ганц хүн харин би биш гэж үү? Тэр хүнийг авахын тулд өөр нэгэн хүнийг хаях гэж үү? Чи ч үнэхээр чулуун зүрхтэй, адгийн новш юм даа.

Жоннигийн дэггүй харц солигдон, царайны хувирал нь ноцтой болж ирээд "Өөр нэг хүнийг авахын тулд нөгөөхийг нь ашиглаж байгаа юм биз дээ."

Жэхён "Бурамыг л өгөөдөх!"

Жонни "Харамсалтай нь надад Бурам байхгүй! Архичин Тэил л байна түүнийг авах уу?" гээд тэр хөмсөгөө өргөн үл ялиг инээх үед Жэхёны харц илүү хурц болсоор "Тоглоом хийгээд хэрэггүй шүү! Чи түүнийг сүүлд авч явсан биз дээ!" гэсээр шүдээ сийгүүлсээр ууртай асуух нь тэр.

Жонни "Түүнийг төрөх үед би авч явсан ч онгоцны буудал дээр ирээд түүнийг өөр хүмүүс аваад явчихсан. Одоог хүртэл олж чадахгүй байгаад чинь харамсаж байна шүү."

Жоннигийн үгийг сонссон Жэхёны царай барайн, нэг л сонин болоод ирэв. Жонни дахин ёжтой инээд алдаад "Төрөх гэдэг үгийг сонсоод л чи сул дорой болж байна. Бурамыг төрөх үед чи хамгаалж чадаагүй, чи тэр үед харин ч үхээсэй гэж хүссэн биш гэж үү?" гэх нь тэр.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now