10 Сургуулийн дээрлэхэлт.

4.1K 316 25
                                    

Цаг хугацааг ухрааж болдог бол гэх бодол
Толгойг минь дүүргэж байна.
Тэгвэл би ийм их сэтгэлийн өвдөлт мэдрэхгүй байх байсан
Тийм биш гэж үү?

Жэхёны надад тушааснаар би аав ээждээ ээрж гацан байж найзтайгаа төгсөх шалгалтандаа бэлдэнэ гэж худлаа хэлсэн. Гайхалтай энэ хүний үл мэдэгдэх хүчирхэг ауранаас айсандаа аав ээждээ худлаа хэлж гадуур хонох хэрэг гарч л байдаг.

Харин түүний хувьд энэ тийм ч сүртэй асуудал биш бололтой. Яг л байнга хэн нэгэн охиныг дагуулан авчраад хамт хоноод сурчихсан мэт л.

Жэхён чимээгүйхэн машин жолоодно. Тэр дэндүү төгс бас хүйтэн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр надад зүгээр л тэсгэм хүйтэн өвлийг санагдуулаад байдаг. Дурлахгүй, дасахгүй, татагдахгүй гэж хичээх тусах улам эсэргээрээ болж түүнд татаглаж буй би илүү мунхаг
бололтой.

Тэр Бурам бас Жэхён. Гэрэлсэн хосууд. Бас салсан. Гэхдээ яагаад? Бас энэ Бурам гэх бүсгүйд яг ямар учир байгаа юм бэ?

Жэхён "Буухгүй юм уу?" нэг мэдсэн бид буцаад түүнийн гэрт ирсэн байх ба тэр миний талын хаалгийг нээчихсэн зогсож байсан юм. Бодолдоо автаад ийм хурдан түүний гэрт буцаад ирсэнээ анзаарсангүй.

Жэхён миний дүрэмт хувцас, цүнхийг барьсаар надаас түрүүлэн явлаа. Тэр яагаад ийм чимээгүй болчихов?

Түүний гэрт орж ирэн би яг юу хийхээ мэдэхгүй зогсох үед Жэхён гал тогоо руу гаа орон "Хүрч ирээд хоол ид. Өлсөж байгаа байлгүй." гэлээ.

"Заа."

Бид ширээний хоёр талд суугаад тавагтай хоол идэн чимээгүй сууна. Жэхён харин хоол идэх бус зүгээр л тоглож байсан юм.

Жэхён "Хэми үнэхээр тэд чамд ямар нэг зүйл яриагүй хэрэг үү?"

"Үгүй ээ. Яг юу мэдэхийг хүсээд байнга үүнийг асуугаад байгаа юм?"

Жэхён гэнэт хөмсөг зангидан сэрээгээ ширээн дээрмхүчтэй тавиад "Юу ч биш. Би явж ажлаа хийлээ. Миний өрөөнд унтаарай." гээд л эргэж харалгүй шууд нэг өрөө лүү орчихлоо.

Залуухан үйлчлэгч охин над руу хоолны ширээнээс босох уу? гэсэн аятай ширтээд байсан тул бараг хүрээчгүй тавагтай хоолоо тавин бослоо.

Түүний унтлагийн өрөөнд ороод онц зүйл нүдэнд тусаагүй тул чимээгүй л орон дээр нь тааз ширтэн хэвтлээ. Хүний амьдралд хааяа ийм гэнтийн зүйл тохиолддог байх нь ээ.

My Hot Daddy ||JJH||Where stories live. Discover now