"Уулс ганхаж толгод доргивч энэрэл хайр минь чамаас салахгүй"
Тамд
"Хахаха, ямар үзүүштэй юм бэ? Өнөөдөр манай хаант улсад эмгэнэлт жүжиг тоглогдох нь ээ? Ойрын хэдэн зуун жил үзээгүй юм болох нь шив дээ!
Ингэхэд чи залуучуудад тависан урхийг өөрийн биеэр шалгасан уу?"
-Тиймээ хаантаан! Бүгдийг нь сайн шалгасан.
-Сайхан даа. Удахгүй тэр бяцхан гүнжтэй гэрлэх нь байна! Охиныхоо төлөө муу хөгшин зөнөг хаан надад хэр ихийг өгөх бол? Муахаха. Хаант улс, эрх мэдэл бүгдийг нь өгөх биз! Энэ жижигхэн тэнгэрэлч надад ийм их олз өгнө гэж санасангүй шүү. Муахахаха!!Чөтгөрийн улсын хаалга
Залуус Жунины тусламжтайгаар маш богинохон хугацаанд шилжээд ирчихлээ. Хараад тооцоолоход ердөө 50м² хэмжээтэй жижигхэн арал дээрх том улаан өнгөтэй хаалга... Онцлог нь хаалганаас өөр юм байсангүй. Эргэн тойрондоо хөх тэнгисээр хүрээлэгдэж, энэ жижиг арлаас өөр хуурай газрын бараа үзэгдэшгүй. Амьд хүн байтугай хорхой, шувуу ургамал хүртэл байхгүй байгаа нь цаанаасаа нэг л хүйтэн, үхмэл.
Чанёол:Энэ хаанах вэ?
Бэкхён:Бермудын гурвалжин дахь жижиг арал. Харин энэ хаалгаар дамжиж там руу ордог юм.Жунин:Төлөвлөгөөний дагуу шүү. Бэлэн үү, залуусаа?
Залуус:Бэлээн!
Жисү:*кмх кмх* энд нэг эмэгтэй байгаад байгаа шүү!
Жунин:эмэгтэй?
Жисү:За байж байгаарай. Үсээ боогоод орхиодъё.*Маш дайчин царайнууд түр зогсох*
Жисү:Хүү, за болсон шүү! БЭЛЭЭЭЭН! ДАЙРЦГААЯ! АЛЪЯ ТАЛЪЯ УСТГАЯ!
*Дайчин царайнууд came back*
Ингээд 4 залуу бас 1 эмэгтэй зориг шулуудан тамын хаалгыг татлаа.
Орох амархан ч гарахад хэцүү тэр хаалга...
Хаалгаар ороход тэсэмгүй бүгчим агаар бас түнэр харанхуй бүчиж авах нь аймшигтай. Хормын төдийд их гэрэл гарахад Чанёол гайхан арагш харлаа. Бусад нөхдийнх нь биеэс ялгарах энэ гэрэл. Хэтэрхий үзэсгэлэнтэй. Тэдний ид шид сайн сайхны төлөө байдаг учраас бузар тамын муу муухай дотроос ч хурцаар гэрэлтдэг юмсанж. Ариун зүрх сэтгэлээс нь гарах ариун гэрэл.Жунин:Бүгдээрээ эхлээд явцгаая. Ойр хавь дахь чөтгөрийн бодол Бэкхёнд сонсогдох хүртэл. Тэгж байж охид хаана байгааг мэдэж, хуваагдах эсэхээ шийднэ шүү дээ. Бас юу ч тохиолдож магадгүй. Тус бүрийнхээ аврах ёстой хүнээ авраад энэ хаалган дээр аюулгүй ирвэл дунгаа уртаар нэг үлээгээрэй. Харин тусламж хэрэгтэй болвол чадахаараа олон үлээж мэдэгдэнэ.
![](https://img.wattpad.com/cover/190482104-288-k459295.jpg)
YOU ARE READING
Love Story of Angel
RomanceЭнгийн залууд дурласан тэнгэр элчийн хайрын түүх... Түүнийг яг хаашаа дагуулах бол?