6

44 6 3
                                    

Чанёол:Чи хаана байсан юм бэ? Чиний тухай их хар дараад чамд их санаа зовлоо шүү дээ!

Чэёон:Чанёол аа, чи минь үнэнийг мэдэх ёстой.

Үнэн чамайг чөлөөлнө...

Тэр одоо үнэнийг мэддэг болсон. Чэёон хэн болох тухай, тэр хаанаас ирсэн, яагаад зугтсан, түүнд юу тохиолдсон талаар гээд бүгдийг мэдэв.
Чанёол гунигтайхан инээсээр:Чамайг хүн биш гэдгийг мэдсэн юмаа. Хүн яаж ийм хөөрхөн байж болох билээ дээ?
                                . . .
Чанёол тэднийг гэртээ урьж амттай хоол хийж өглөө. Чэёоны найзуудтай танилцсан тэрээр жаахан балмагдсан ч түүнд үнэхээр сонирхолтой санагдсан аж.

Жэнни:Тэгэхээр хэзээ бүгдээрээ тэнгэрийн улсдаа буцаж очих билээ?

Чэёон:Жэнни!!

Чанёол:Маргааш найзтайгаа уулзаад компаниа хүлээлгэж өгчихөөд явцгаая даа. Нэлээн бичиг цаасны ажил болох байх.

Чэёон сэрээгээ унагаж ууртайгаар: Хэний дураар? Хэний дураар тэр амьдралаасаа холдож, надтай байхын тулд бүхнээ орхино гэж? Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй!!

Чанёол:Ч-Чэёонаа!

Чэёон:Үгүй шүү, тэгж чадахгүй!
гээд ширээг орхиж явлаа.

Чанёол хайртай эмэгтэйгийнхээ араас явлаа. Тэр өвдгөө тэврээд цонх ширтэн уйлах нь Чанёолын сэтгэлийг юу, юунаас илүү тарчлаана.
Тэгээд бор гитараа барисаар болгоомжлонгуй түүний хажууд сууж сэтгэлийнхээ эгшигээр уянгалан дуулж эхлэв.
Энэ дуу Чэёоныг 1 сар гансран хүлээхдээ зохиосон олон дуунуудын нэг "Heaven" байлаа.

Сайн уу, тэнгэр элч минь
Чи яг л уран зураг шиг юм
Тэнгэр лүү ширтэхэд
Чи л нүдэнд харагдана
Гудамжны гэрлүүд унтарч
Сарны гэрэл далд орсон ч
Гэрэлтэм хэвээрээ
Учир нь чи бол тэнгэрээс унасан од
Энэ бол зөвхөн чи

Шөнө бүр инээд алдана
Нүдээ анисан ч унтаж чадахгүй нь
Чамайг шөнөжин бодно
Чиний нүд гялбам инээмсэглэл намайг амьсгалуулна
Чи, чи магадгүй
Ардаа далавчаа нууж байгаа байх
Миний цорын ганц тэнгэр элч бол чи
Чамтай хамт байхад би дүүлэн ниснэ

Тэнгэр чамд бүгдийг өгчээ
Хорвоо чамайг надад өгчээ
Чамайг хажуудаа байлгавал
Тэнгэр лүү чи зутахгүй байх уу?

Love Story of AngelWhere stories live. Discover now