[A.N:Алдаагаа засангаа нэг уншихад Billie Eillish, Khalid-Lovely сонсонгоо уншихад их зүгээр санагдлаа]
Гэвч муу санаат чөтгөр гүнжийг барьж чадаагүй ч, Чэёоны мөрөнд нь аль хэдийн хорслын шарх үлдээгээд амжжээ. Чэёон тэрхэн зуур манарч, нисэж ядан агаараар тэнцвэр алдан гуйвав. Өвдөлтөө тэсэж ядан уруулаа хазалсанаас аманд нь цус амтагдаж байлаа. Үнэхээр л түүний мөрөн дээр маш том ангархай шарх үүсч, цус ихээр алдах аж. Түүний нүд харанхуйлж, яг унахын даваан дээр нэгэн үзэгдэл үзэгдэв.
-Ээжээ, би айгаад байна.
-Яагаад айсан юм бэ? Миний бяцхан гүнжээ?
-Та үргэлж намайг хайрладаг бас асарч халамжилдаг. Гэхдээ нэг өдөр та явчихвал би яах юм бэ?
-Өө, зүгээр дээ хонгор минь. Хэн ч намайг чамаас минь үүрд салгаж чадахгүй. Ямар нэгэн муу юм болсон ч гэсэн би үргэлж чиний зүрхэнд сийлэгдсэн хэвээр байх болно. Гэсэн ч сайн харах юм бол чамайг хайрладаг олон хүн байдаг учраас тэднийхээ төлөө жаргалтай амьдрах хэрэгтэй шүү, Чэёон минь. Ээж нь дуулж өгье. Хэрвээ чи айвал энэ дууг санаад хүчтэй байгаарай.Үр минь, үр минь бүү ай
Харанхуйд хаягдлаа гэж бүү бод
Итгэлээ алдаагүй цагт чинь
Гэрэл өөрөө чамаас цацрана
Харцаа өргө хонгор минь
Гэрэл өөд ширт
Харанхуй үүнийг дийлдэггүй юм
Гуньж цөхөрсөн үедээ санаж яв
Би чамтай үргэлж хамт
Тодоос тод гэрэлтэх тэр од нь
Чи байх болноЧэёон гэнэт сэхээрлээ.
-Үхэж болохгүй! Хайрынхаа төлөө заавал тэмц Чэёонаа
Тэнгэр өөд тэмцэн нисч эхэллээ. Хэдий нисэх тусам сульдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч дэвэлт бүрдээ
-Үүнийг аавынхаа төлөө!
-Үүнийг ээжийнхээ төлөө!
-Үүнийг Жэннигийн төлөө!
-Үүнийг Жисүгийн төлөө!
-Үүнийг Лисагийн төлөө! гэж амандаа бувтнасаар л байлаа. Эцэст нь хамгийн сүүлийн хүчтэй дэвэлтээ
-Үүнийг цорын ганц хайр Чанёолынхоо төлөө! гээд ашгүй нэг юм ордны алтан хаалганы дэргэд сулбайн уналаа. Ээжийнхээ дууг зөөлөн аялан хэвттэл төд удалгүй ухаангүй болчихлоо. Түүний нүднээс ганц нулимс унах нь очир алмаз лугаа л гэрэлтэх аж.Яг энэ үеэр Сэүн Лиса хоёр ордны хашааны уртыг хэмжиж зөрүү гарсанд нь нэгэнтэйгээ хэрэлдэж явсан туйлын аз тохиосон юм.
Сэүн:Чи яг тэр дунд хаалганы уртыг буруу хэмжсээн!
Лиса:За болиорой хөгшөөн! Тэгж ярьвал чи нэг харсан хашааны уртыг биш зузааныг нь хэмжээд байсан биздээ? Чи ер нь мөсний шидтэй болохоор тархиа хөлдөөчихсөн байхаа.
YOU ARE READING
Love Story of Angel
RomanceЭнгийн залууд дурласан тэнгэр элчийн хайрын түүх... Түүнийг яг хаашаа дагуулах бол?