1

128 12 0
                                    

-ПАК ЧЭЁООН!
Чэёон:Айн, юу, яасан...Сая юу байсан бэ?
Лиса:Айшш, одоо хүртэл унтаж байгаа юмуу?
Жэнни өхөөрдөн:Унтаахай гүнж юмуудаа^^. Шүлсээ гойжуулчихсан унтаж байгааг нь ээ.
Жисү бухимдалтайгаар:Чэёон хурдан босоодох,би өлсөөд байна!! Өлссөн Жисү ямар аймшигтайг хармаар байна уу!
Чэёон сандран: Заза, одоохон Жисү...

Амгалан тайван өглөөний  уур амьсгалыг 10цаг 41 минутанд Чэёоныг найзууд  нь сэрээхээр өрөөнд нь хашхиран орж ирэн эвдсэн нь энэ байлаа.

Чэёон ингээд хурдхан шиг хувцсаа өмсөөд нүүр гараа угаалаа.
Түүнийг бэлэн болсоор хоолны өргөөнд ирэхэд охид аль хэдийн баахан хоол өрсөн ширээний ард байраа эзлэн суужээ. Жэнни:Өнөөдөр далайгаар зугаална гэдгээ мартаагүй биз?

Лиса:Тэгээд Жунинтай нялуурахыг чинь өдөржин харахнээ? Эхх.

Жэнни Лисаг чанга гэгч нь няслачихлаа.
-Битгий атаархаад байгаарай! Тэглээ ч Сэүн та хоёр эхнэр нөхөр шиг хэрэлддэггүй юу? Манай Жуниныг тайван байлгаарай!

Лиса том нүдэлсээр: ОМО, ОМО. Ийм хүн бас байдагаа?
Жисү:Та хоёр тэгж байгаад их хөөрхөн кимчинүүд шүү. Надад лав хоол олж л байвал хамаа алга хэмээн хоол дүүрэн чихсэн амаараа арайхийн дуугарлаа.
Чэёон: Уучлаарай Жэнни.Би өнөөдөр газар дээр гарах төлөвлөгөөтэй байгаа.
Лиса том нүдэлсээр:Дахиад уу???
Аав чинь мэдвэл чамайг ч зүгээр байлгахгүй дээ гээд шүлсээ залгив.

Чэёон:Би зүгээр дээ

Түүнийг газар дээр гарахыг хориглосон ганц шалтгаан гэвэл газраар тэнэн, хэсүүлчилж байдаг мөн сайн санаатайгаар үйлдэгддэг шидийг оройн хоолондоо зооглодог чөтгөрүүдэд байгаа юм. Чэёоныг бяцхан тэнгэр элч байхад чөтгөрүүд ээжийнх нь хүчээр зооглож, хөөрхий лусийн дагина тарчлан үхсэн сэн.

Жисү;Миний хөөрхөн дүү эгчдээ гоё идэх юм авчраарай^^
Жэнни:Айшш, Жисү эхлээд наад амандахаа ид! Хамгийн том нь байж хүүхэд зовоогоод л, энэ том эгчийг дээ!
Жисү тахианы гуя чихсэнээс бумбайсан хацартай чигээрээ муухай харах нь тун инээдтэй бас өхөөрдөм байх аж.

Жэнни түүний шаргал үсийг илбэсээр:Миний гүнжхэн сайхан аялаад, болгоомжтой яваад ирээрэй гэлээ

Тэр яг л багад минь намайг үүрд орхисон ээж шиг минь байдаг.
Үзэсгэлэнтэй, энхрий, хамгаас ялдам инээмсэглэлтэй...

Тэд идэж дуусаад гарцгаалаа.
Лиса:Тэнд очоод юугаа хийхэв. Муу Сэүнийгээ дуудъя даа.

Жэнни:Нини бид хоёроос холхон л байгаарай даа! Та хоёрын чимээ үнэхээр ядаргаатай!!

-Айшш ойлголоо доо. Өө Сэүн миний итгэлт анд ирлээ!
Дөнгөж ирсэн Сэүн:Матархан нь гайхалтай  царайлаг Сэүнийгээ санасан юмуу даа.
Лиса үхэх гэж байгаа аятай ярвайн:Гэгээн тэнгэр минь! чиний сайхан царай гэж ямар юм байдаг юм! Мэлхий шиг хөлдүү царайтай юм чинь!
Сэүн:Юу гэнээ? Хөөе ЛАЛИС!

Лиса хэлсэн үгэндээ нэлээн сэтгэл ханаж чангаар инээлээ.
Жэнни:Та хоёр дуугүй байхгүй бол наад дарвагар амнуудыг чинь оёчихно гэж мэд! Надад бол хуруугаа инчдэхэд хангалттай!!
                       . . . . . . . .

Чэёоны талаас

Би:Баяртай найзуудаа!
Жэнни:Болгоомжтой яваарай Чэёонхон минь! Нар жаргахаас өмнө далайд буцаж ирээрэй! Оройтож болохгүй шүү
Жисү: Гоё юм аваарай!!
Лиса:Битгий үхчихээрэй Пак Чэёон!
Жэнни ууртайгаар:Хөөе Лис!!
Лиса:хэхэ уучлаарай дааа

Тэднийхээ хэлэх энэ үгсийг сонсоод намуухан давалгаалах цэнхэр далайг зүсэн гарч ирэв.
Тийн эрэг дээр ярайх цагаан хясааны ирмэг дээр суухад ягаан өнгийн сүүл минь аль хэдийн дээш хөөрсөн өдрийн хурц наранд алмаз эрдэнийн чулуу лугаа адил гялалзана.
Хэдэн хором өнгөрлөө. Сүүлний минь оронд урт, турьхан цагаан хөл үзэгдэнэ. Өнөөдрийн өмссөн цацагтай шаргал даашинз том долгионтой үстэй минь гайхалтай зохицжээ.
Зөөлөн элсэн дээр хөлөө тавин явлаа. Би энэ төрхөндөө дуртай. Ямар ч далавч, ямар ч сүүл байхгүй  ид шидгүй энгийн л нэгэн хүн...

Алхаж байтал гэнэт орчин үеийн хийцтэй хоёр давхар байшин харагдлаа. Би ч газар дээр ойрд ирээгүй болоод ч тэр үү энэ далайн эрэг дээр өмнө нь ямар ч байшинг хараагүй ажээ. Ажиглан харвал улаан сарнайн бут.

Миний хамгийн дуртай цэцэг..

Би баярласандаа яг л жаахан охин шиг байшингийн өмнө гүйн очиж өвдөглөн суугаад нүдээ анин улаахан сарнайнд хамраа наагаад уушигныхаа хэрээр үнэрлэлээ.

Хайрт хатан ээж ийм сайхан үнэртэй байсан сан. Сарнай түүнийг санагдуулдаг.

Гэнэт ард нь эрэгтэй хүний бага зэргийн сөөнгө хоолой дуулдав.

-Уучлаарай, та хэн бэ хатагтай?

Арагш харвал дэлдэн чих, бүлтгэр нүдтэй ч их царайлаг, маш өндөр залуу зогсож байлаа.
Би цочирдсондоо дэмий л сандарч зогсоно. Хацар минь халуу дүүгээд байна уу даа?

-Ямартай ч танилцацгаая! Пак Чанёол! гээд том гараа сунгав..

                     Үргэлжлэл бий

Love Story of AngelWhere stories live. Discover now