Чанёолын талаас
Дахин нэг хар дарсан зүүд биш байгаа?
Толгой хоосрох шиг л болж, хоолой аргаж гагцхүү цөхөрсөн уур амьсгал өрөөг бүрхэн авлаа. Харамсалтай нь зүүд биш болж таарлаа. Бидний өмнө тулгарсан бүхэн бодит ажээ."Өдрийн 2 цагаас өмнө ирэхгүй бол тэдэнд сайн зүйл тохиолдохгүй л байх.
Чөтгөрийн Өршөөлгүй Хаан"гэж бичсэн час улаан дугтуй ч бодит. Чэёон минь хажууд байгаа учраас болно доо гээд жаргалтай байсан атал нэгхэн шөнийн дотор ингээд бүх зүйл орвонгоороо эргэчих юм гэж үү?
Өрөөнд Жунин, Сэүн хоёр хэн нэгэнтэй маш чухал зүйлийн талаар утсаар ярина. Юу ярьж байгааг нь сонсох гэсэн ч анхаарал төвлөрөхгүй байсан учраас хэлсэн үг бүр нь чихний хажуугаар урсана.
Бодлын мананд дарагдахдаа хайртынхаа тухай бүхнийг дурслаа. "Би түүнийгээ аврахын тулд яах ёстой вэ?" Харамсалтай нь, би зүгээр хүн юмсанж. Хүч чадалгүй, сул дорой хүн. Хүн байгаадаа өөрийгөө зүхнэ.
Нэгэн гар мөрийг минь зөөлөн цохиход, өнөөх гарны эзэн Бэкхён байв.
"Анд минь, өөрийгөө буруутгах хэрэггүй шүү дээ. Хүн болж төрсөн нь чиний буруу биш. Оронд нь яаж охидыг аврах талаар бодоцгооё л доо. Мм?"
Нэвт шувт харсан мэт яаж ингэвээ?
"Чи яаж??!"
"Бүх ид шидийн махбод өөрсдийн гэсэн шидэт чадвартай байдаг юм. Миний чадвар бол бодол унших"
Өө нээрээ миний олон жил нөхөрлөсөн, өдийг хүртэл сайн мэднэ дээ гэж бодож явсан найз маань өчигдөр орой лусын залуу болж таарсан шүү дээ.
Гэхдээ одоо энэ чухал зүйл биш. Бэкхёны зөв. Харцаа асуудал дээр бус шийдэл дээр төвлөрүүлэх хэрэгтэй.
Ингэж бодтол дотор ямар нэг хүч амтагдах шиг л боллоо.
"Тэгэхээр яах вэ? Санаа оноо байна уу? Би юу хийж чадах вэ?"Жунин:Тэднийг аврахын тулд там руу очихоос буцалтгүй болчихлоо. Там бол дэлхийн бүх чөтгөр цугларсан газар учраас шууд дайрах аюултай. Цөөхүүлээ орсон л бол гарч чадахгүй. Тиймээс бид тэнгэрийн улс, далайн хаант улсаас армиа цуглуулж авчрах хүртэл цаг хожиж, тэднийг чөтгөрүүдээс хамгаалаад армийг хүлээх хэрэгтэй. У Сэүн!
Сэүн:Би!
Жунин:Чи цас мөсний чадвараараа биднийг халуун гал, лааваас хамгаалж мөн Лиса дээр очиж аюулгүй байдлыг нь хангаарай.
Бён Бэкхён! Ким Жисү!
Бэкхён, Жисү:Би!
Жунин:Жисү шархадсан нэгийгээ эдгээнэ. Бэкхён Жисүг хамгаалж бас чөтгөрийн бодлыг уншиж аюулыг бидэнд сэрэмжлүүлэх үүрэгтэй шүү.
Эцэст нь Пак Чанёол!
"Б-би!"
Жунин:Чамайг авч явах эсэхдээ эргэлзсэн ч, Чэёонд чи хэрэгтэй. Тиймээс чамтай хамт эхлээд Гүнж дээр очиж авчихаад Жэнни дээр очих болно.
Бүгд санаж ав! Арми иртэл тэсдэг юм шүү. Хэрвээ хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол миний тарааж өгсөн дунг үлээгээрэй. Бүгд ойлгосон уу?
Бүгд:Тиймээ!
Жунин:Би далайн хаант улсын арми руу ярьсан. Генерал Кёнсүү цэргийн хүчээ аваад 2 хагасын үед ирнэ. Сэүн чи тэнгэрийн улсын генералтай ярьсан уу?
Сэүн:Тиймээ генерал Лэе бас 2 хагаст очсон байна гэнэ.
Жунин:Одоо тэгвэл явахдаа бэлдэцгээ. Энэ маш том, аюултай бас хүнд тулаан байх болно.
YOU ARE READING
Love Story of Angel
RomansaЭнгийн залууд дурласан тэнгэр элчийн хайрын түүх... Түүнийг яг хаашаа дагуулах бол?