KTtae
Өнөөдөр эмчийн өрөө орсон гэж сонссон, зүгээр үү?
Бас өдөржин царай чинь баргар явсан гэсэн.
Зүгээр л санаа минь үнэхээр зовж байгаа болохоор, өвдөөгүй бол ядаж ганцхан хариу биччих. Гуйж байна Жон Жонгүг.
Чи уншиж байгаа хэрнэ хариулахгүй байхаар би яг одоо онгоцноосоо үсэрчмээр санагдаж байна.
Гуйя хариулчих л даа.
Ямартай ч чи намайг ингэж их гуйлгаж чадсан анхны хүн байх.
Хараал ид Жон Жонгүг. Би чамаас болж энд зүгээр ч сууж чадахгүй байхад яагаад ганцхан хариу биччихэж болдоггүй юм?
Уншиж байгаа ч хариулахгүй бол би чамайг өвдсөн гэж ойлгож байна. Би чам руу хүнээр эм явуулах хэрэгтэй бололтой.
Хэр их өвдөж байна?
Ахх чи нээрээ өвчтэй байгаа яаж хариулах билээ.
Би одоохон хүн явууллаа.
Жонгүг чи ганцхан цэг л явуулчихвал би бүтэн амьсгаа авж чадна. Гуйя.
Jungoo
.
KTtae
Гайхалтай. Би ганцхан цэг хараад ингэж баярласан анхны хүн байх.
Jungoo
Миний нэрийг ямар ч дагавар, хочгүй бүтнээр нь бичсэнд талархая.
Би зүгээр.
Одоо хангалттай биз дээ!
KTtae
Миний Жонгүг зүгээр бол тэр л надад хангалттай.
Jungoo
Тэгэхээр зүгээр л сониуч зангаасаа болоод, ганцхан зүйл асуучихъя.
Битгий буруугаар ойлгоорой.
KTtae
Юу ч байсан би хариулах болно.
Чи хүсэж байвал би чам дээр шүхрээр буугаад очсон ч чадна.
Jungoo
Битгий хачин үг хэлээд бай, заваарсан юм.
YOU ARE READING
Daddy's Bunnyboy |Taekook||
RomanceТүүний нойтон урт үс, булчин дээр нь гялтганах усны дуслууд, гарынх нь хүрэлт, баргил хоолойгоороо намайг энхрийлэн дуудах бүрт нь би бүхэлдээ түүнийх болж, эргэлт буцалтгүй түүнд донтсоноо мэдэрдэг юм. 300 дагагчтай болсондоо хэт их баярлаад оруулс...