Хар хилэн хөшигний завсраар бүдэг бадагхан тусах нарны цацраг өрөөг харахтай үгүйтэй гэрэлтүүлнэ.
Чамин хийцтэй болор гэрлийн бүрхүүл, алдартай уран зургаар дүүргэсэн хана гээд эл өрөөний бүхий л зүйл тансаг бөгөөд үнэтэй харагдах аж.
Эргэн тойрноо эмээнгүй ажигласаар суусан Жонгүг хагас онгорхой хаалганы цаанаас шүршүүрийн чимээ сонсохуй орноосоо аль болох чимээ гаргалгүй босов.
-Хараал идээсэй.
Зөвхөн өөрт сонстох төдий хараал урсгах тэрээр шалаар тарсан хувцсаа цуглуулан өмсөж, задрах гэж байгаа аятай өвдөх толгойгоо ч умартан өрөөнөөс гэтэн гараад, хурдхан гарах хаалга зүглэх аж.
KTtae
Жон Жонгүг хаана байна?
Танихгүй газраасаа явчихсан юм уу?
Jungoo
Тиймээ, ер нь бол зугтчихсан.
Би өчигдөр шөнө болсон бүх юмаа санахгүй байна. Аймар юм.
KTtae
Тайвшир хонгор минь.
Тэгээд одоо хаана байгаа юм? Аюулгүй гэртээ харьсан уу?
Jungoo
Сургууль дээрээ ирчихсэн байна. Бас би ахиж хэзээ ч уух хэрэггүй бололтой.
KTtae
Ахх харамсалтай юм, чамтай хамт уухыг их хүсдэг байсан юмсан. Хүссэнээр чинь дайлах байлаа.
Jungoo
Бие чинь дийлэх юм шиг санагдахгүй байна. Зүгээр л өвдөхгүй байж байгаад надтай уулзаарай за юу.
KTtae
Би буруу сонсчихсон уу эсвэл миний туулай надад санаа тавиад байна уу.
Яагаад ийм сэтгэл татам юм бэ? Ноён Жон туулай.
Jungoo
Амаа тат.
-Тэнэг үгнүүдэд нь ийм хурдан дасчихчихаж байгаа юм байхдаа. Тэнэг ч юм шиг, хөөрхөн ч юм шиг.
Өөртэйгөө ярин алхах Жонгүг тун жаргалтай харц тодруулах аж. Тэрээр хайрын захиа авсан дунд сургуулийн охин аятай л ичингүйрэн инээмсэглэсээр байсан юм.
YOU ARE READING
Daddy's Bunnyboy |Taekook||
RomanceТүүний нойтон урт үс, булчин дээр нь гялтганах усны дуслууд, гарынх нь хүрэлт, баргил хоолойгоороо намайг энхрийлэн дуудах бүрт нь би бүхэлдээ түүнийх болж, эргэлт буцалтгүй түүнд донтсоноо мэдэрдэг юм. 300 дагагчтай болсондоо хэт их баярлаад оруулс...