Part•11•

1.2K 147 16
                                    


KTtae

Уучлаарай.

Худал хуурмаг бүхнийг минь.

Буцааж боломгүй үгс бүрийг минь.

Хэдий оройтсон ч бүгдийг нь уучлаарай.

Миний буруу.

Чиний хоолойнд тайвширдаг энэ сэтгэл.

Хэтэрхий их өмчирхөж, чамд хэнийг ч хүргэхийг хүсдэггүй харамч энэ зан.

Худал баг зүүж, өөртөө дурлуулахыг хүссэн тэнэг хийрхэл.

Шөнө бүр тайвширч чадахгүй болтол чамайг хүсч, чамаар дутагддаг тэр мэдрэмж.

Бүгд миний буруу.

Жонгүгийн утсанд тасралтгүй ирэх зурвасууд. Өрөөнд хангинаж, дуут дохиогоо ахин дахин дуугаргах утсаа холоос харах хүү нулимстай нүдээрээ дэмий л тэр зүг ширтэнэ.

Жиминий өгсөн хатуухан уух юмнаас болж одоо ч архины манаралт нь гараагүй тэрээр гуяыг нь базах чанга гар, холгон өвтгөх гаванд өөрийн мэдэлгүй өвдөн гонгинох аж. Харцаа ч эгцэлж чадалгүй газар ширтэх Жонгүг өмнөө байх 'хойд аав' нэртэй араатанг харах хүсэл байгаагүйд юм.

-Аавыгаа ирж байхад гэртээ ч хонохгүй. Дуулгаваргүй хүү болчихжээ. Чи шийтгэлээ санасан бололтой.

Нүдийг нь бүрхэх нулимс Жонгүгийн гуянд нь ирсэн ташуурын хорсох өвдөлттэй хамт газар руу тэмүүлсээр, ганц нэгээрээ дуслан унах аж.

Биеийг нь дүүргэх мэт тарчилсан хоолой бор үстийн таашаалыг дээд цэгт оргилуулах бол, газар ширтэн уйлагнах Жонгүг түүний мэдрэмжийг улам бүр өдөөнө.

Хэдэн цагийн турш үргэлжилсэн тамын өвдөлтүүд дуусах үед Жонгүг утсаа нээн Тэхён руу залгах аж. Бага байхаас нь хойш түүний хойд эцэг согтуу ирэх бүрд Жонгүг энэ өвдөлтийг мэдэрдэг байсан сан.

Томилолтоор жил гаран гадаад явахад нь Жонгүг бараг л энэ байдлыг мартчихсан байсан юм.

Хэсэгтээ дуудуулж удалгүй утсаа авсан Тэхён ямар нэг чимээ гаргасангүй. Тэсэлгүй хоолой нь зангирч, уйлагнах авиа төдий гаргасан Жонгүг Тэхёны сулхан хэрнэ баргил хоолой түүний нэрийг дуудахыг сонслоо.

Daddy's Bunnyboy |Taekook||Where stories live. Discover now