Үсээ арчиж дуусаад нойтон алчуураа мөрөн дээрээ тохох Тэхён амандаа дуу аялсаар тун жаргалтай инээмсэглэнэ.
-Зүгээр үү? Хонгор минь.
Жонгүгийн дэргэд суун ийн хэлэх тэрээр хөмсгөө зангидаж, ямар нэгэн зүйлийг нухацтай бодох хар үстийн гарт зөөлхөн хүрэв.
-Чи надад итгэнэ гэж амласан.
-Манай найз байсан юм. Тэр ямар нэг ойлгомжгүй зүйлс яриад л уйлаад байсан. Магадгүй Мину аюулд орсон байх.
Хэдэнтээ санаа алдаад ийн хэлэх Жонгүг хошуугаа унжуулвал Тэхён гэнэтхэн атгасан гараа хурдтай татаж түүнийг энгэртээ наах нь тэр. Орон дээр суусан чигтээ Тэхёны нүцгэн цээжинд наалдах Жонгүг хормын дотор л нүүр нь улайж эхлэхийг мэдэрсэн юм.
-Миний дэргэд байхдаа чи ямар ч аюулаас айх хэрэггүй. Ядаж л надаас бусдад нь.
Тэхёны гүн хоолой ахиад л толгойг нь хоосруулж, халуун амьсгал хүзүү рүү нь төөнөнө. Хэсэгтээ л тэдний хэн нь ч хөдөлгөөн үл хийх ба нэг нэгнийхээ зүрхний цохилтыг чагнаж байна уу гэлтэй.
Жонгүг өөрийн нүцгэн байгаагаа сая л санасан бололтой Тэхёнаас аль чадлаараа холдох гэж цээж рүү нь түлхэх ба гэнэтхэн хүзүүнд нь мэдрэгдэх нойтон зүйлд дуу алдаж орхилоо.
Тэхён инээвхийлсээр,
-Чамд таалагдсан бололтой.
Гэвэл Жонгүг улаан лооль шиг улайсан хацраа Тэхёны мөрөнд наан нуухыг оролдох аж.
-Г-гэхдээ бид ийм зүйл хийх хэмжээний дотно болоогүй юм шиг санагдаж байна.
-Магадгүй үгүй байх. Тэгэхээр... дотно болохыг хүсээ юу?
Ахиад л хамаг биеийг нь арзайлгаж, дур хүсэлд нь автуулдаг Тэхёны хоолой энэ удаад Жонгүгийн чихэнд багахан амьсгаадалттайгаар сонстов.
Биеэ нэг эргүүлээд л Жонгүгийг орон дээр хэвтүүлж, дээрээс нь хоёр гараараа тулах Тэхён уруулаа чийглээд Жонгүгийн хүзүүг зөөлхөн сорон, үнсэнэ. Жонгүгт эсэргүүцэх ч тэнхэл үлдээгүй мэт нүдээ анин огтхон ч хөдөлгөөн хийсэнгүй.
-А-ах Тэхён.
Тэхёны хазалтанд чангаар дуу алдан, түүний нэрийг дуудах хар үст нүдээ тас аньжээ. Дотроос нь төөнөх халуун зүйл биеийг нь шатаах шиг болж, ердөө жижигхэн хүрэлт бүрт нь дуу алдах хэмжээний эмзэг Жонгүгийг Тэхён хараад тун таатайгаар мишээж байсан юм.

YOU ARE READING
Daddy's Bunnyboy |Taekook||
RomanceТүүний нойтон урт үс, булчин дээр нь гялтганах усны дуслууд, гарынх нь хүрэлт, баргил хоолойгоороо намайг энхрийлэн дуудах бүрт нь би бүхэлдээ түүнийх болж, эргэлт буцалтгүй түүнд донтсоноо мэдэрдэг юм. 300 дагагчтай болсондоо хэт их баярлаад оруулс...