Part•14•

1.9K 167 29
                                    

Хорсол тээсэн цээж нь уураар дүүрээд ирэхийн цагт Тэхён замдаа таарсан хэнийг ч бай мөрлөн унагааж, гадаах үдшийн хөх тэнгэрийг бүхэлд нь тольдож болох хэмжээний том шилэн хаалгатай тагтны өмнө ирэхдээ шүдээ зууж хамраараа нэг гүнзгий амьсгаа авав.

Түүний дуу гарсан даруй үл таних эрд хашигдан зогсох Жонгүг ухас хийн цочих нь тэр.

-Ким Жонгүг!

Өөрийн нэр биш боловч, яг одоо түүнд оноогдох нэр Тэхёны амнаас уцаартайгаар унах аж.

Жонгүгийн хоёр талаар гараа оруулж, тагтны хашлага тулан зогсох эр хальт инээх аядаад эргэж харлаа.

-Чиний залуу байж ээ? Чамтай энд таарсандаа баяртай байна Ким Тэхён.

-Хөгийн хувиа хичээгч, яах гэж нүдний минь өмнө ахиж гарч ирж байгаа юм? Ким Сог-Жин!

Сүүлийн үгээ заналтай нь аргагүй салгаж хэлэх тэрээр огтхон ч царайны хувирал гаргалгүй тайван гэгч нь тэдний зүг алхаж очоод Жонгүгийн нэг гарнаас хүчтэй татан, ардаа оруулах аж.

Энгийн байдгаасаа хэд дахин хүйтэн өнгөөр Тэхёны хоолой ахин дуулдахуй,

-Ах царайтай юм бол над дээр хоёр жилд ганц удаа ч болов ирээд уулзчихаж байвал яасан юм?

Гэсээр өөдөөс нь огтхон ч гэмгүй цайлган инээмсэглэл тодруулах нил ягаан үст рүү уурласан эсвэл гоморхсон гэмээр үгсээ хаяна.

Ах гэх үгэнд нь Жонгүгийн нүд бүлтэгнэн, урд нь зогсож гарыг нь чанга атгах Тэхён руу нэг, өнөөх Согжин гэгч рүү нэг харц шидлэлээ.

Ганц ч үрчгэр үгүй цэвэрхэн цагаан хослол, нил ягаан өнгийн үсээ хэлбэр оруулан самнасан, тун царайлаг залуу бумбагар уруулаа хэлээрээ нэг долойн өөр рүү нь олз мэт л харах түүний харц Жонгүгт таалагдсангүй.

-Ахиад л... Би танай гэр бүлээс, энэ бүх хууль бус зүйлсээс чинь бүр мөсөн гарсан.

Согжиний царай гэнэт хувьсахуй уйдсан гэмээр төрхөө Тэхёны зүг шилжүүлж хэдэн үгсээ унагачхаад, цааш эргэн явчих нь тэр.

-Тэр новшийг битгий тоо. Яагаад миний үгэнд орохгүй өөр хүнтэй ойртож байгаа юм.

Нил ягаан үстийг араас нь хэсэгтээ л ажиглан харсан Тэхён ийн хэлээд эргэж харвал хөтөлсөн гараа оролдох бяцхан ягаан хацартай Жонгүг Тэхён руу эгдүүтэй нь аргагүй ичсэн төрх тодруулан зогсох аж.

-Сая намайг Ким гэж дуудсан.

Амандаа бувтнаад, эргэлзсэн харцаа газарт шилжүүлэх Жонгүгийн хүзүүгээр том гар ороод гэнэтхэн уруулыг нь үмхээд авах нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 02, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Daddy's Bunnyboy |Taekook||Where stories live. Discover now