Онгорхой цонхоор орж ирэхдээ салхинд намирах хөшгийг илбэсээр өрөөг дүүргэх сарны гэрэл.
Харанхуйг багахан гэрэлтүүлэх туяанд тэврэлдэх хоёр залуугийн төрх хальтхан үзэгдэх бол хэн нэгний ихэр татах чимээ орчинд бүдэгхэн дуулдана.
Уй гуниг, өвдөлт цөхрөлөө барсан тэр нэгний дуу цэнхэр сарны туяатай хамт эл өрөөг дүүргэж байсан юм.
-Жонгүг миний дэргэд хүрээд ир. Би үхэн үхтлээ чамайг жаргалтай амьдруулах болно.
-Та маргааш үхчихвэл яах юм?
-Үгүй дээ. Чам шиг хөөрхөн залуу миний дэргэд байвал би үхэх талаар бодож ч чадахгүй.
-Надад өдөр болгон гадилтай сүү авч өгвөл зөвшөөрөх талаар бодож болох л юм.
Тэхёны хөлний голд суугаад нялх хүүхэд шиг л тэврүүлэх Жонгүг сая нэг тайвшрав бололтой нусаа татан хариулах аж. Түүний хариуд Тэхён Жонгүгийн сэгсийж орхисон үсийг удаанаар илсээр,
-Би их баян шүү. Хэрвээ чи хүсвэл... би чиний хойд эцгийг зайлуулж чадна. Ахиж энэ дэлхийг, чиний хөөрхөн царайг харж чадахгүй болгоод өгье.
Гэвэл Жонгүг түүнийг гараа хэрхэн чангалж, уураа хянахыг хичээж буйг нь хангалттай мэдэрч байв. Энэ мөчид л түүнд амьдралдаа хийх хамгийн чухал сонголт нь тулгараад байсан юм.
Ким Тэхён, гэр бүл.
Жонгүг ээжийгээ гуниглаасай гэж хүсдэггүй. Гэвч түүний ээж одоо жаргалтай байгаа гэвэл худал болох биз.
Хэсэгтээ л урвуу царайлсан Жонгүг ямар нэг зүйл бодож олсон бололтой, хоёр том нүдээ хурдан хурдан цавчиж,
-Намайг эдгэртэл зүгээр л Ду ахаас нуугаад өг. Би зүгээр болмогцоо ажил хийгээд ээжийгээ энэ гэрээс авчихна.
Гэх нь тун цовоо харагдах бол Тэхён энэхэн үед Жонгүгийн хавдсан нүд, хаа сайгүй цус хурж, улайсан хүзүү, шарх дүүрэн царайг нь удаан харж тэссэнгүй.
YOU ARE READING
Daddy's Bunnyboy |Taekook||
RomanceТүүний нойтон урт үс, булчин дээр нь гялтганах усны дуслууд, гарынх нь хүрэлт, баргил хоолойгоороо намайг энхрийлэн дуудах бүрт нь би бүхэлдээ түүнийх болж, эргэлт буцалтгүй түүнд донтсоноо мэдэрдэг юм. 300 дагагчтай болсондоо хэт их баярлаад оруулс...