Part•8•

1.3K 158 7
                                    

Чийг үнэртэж, хүйт даасан харанхуй хонгилд хэн нэгний алхах чимээ, сүүмийх гэрэлтэй хамт орж ирэв. Алхам бүрт сараалжилсан олон тор харагдах ч түүний цаана сүүдэрт суух нэгэн өнөөх гэрлээс зугтах мэт улам л буланд шигдэнэ.

Гэвч ганц тэр ч бус, хонгил дуусах хүртэл хэдэн зуун торны цаана сүүдэрт шигдэгчид байх аж.

Гартаа хуйтай хутга барьсаар алхах залуу торны төмөрнүүд дээгүүр өнөөхөө гүйлгэн, тачигнуулсаар явах ба эцэст нь хайсан зүйлээ олсон мэт байрандаа зогтуслаа.

-Түүнийг тусгай бараанд ав. Бас би өнөөдөр Солонгос дахь ажлаа зохицуулаад маргаашийн нислэгээр араас нь очино гэж түүнд хэлээрэй.

-Мэдлээ эрхэм ээ.

Залуугийн баргил хоолой цуурайтаж, хэлсэн үгстэй нь зэрэгцэх шахуу тушаал авсан нэгэн төмөр торыг онгойлгож үзэгдэнэ.

Шөнийн сэрүү татсан ч, хөл хөдөлгөөн үл тасрах завгүй хотын шуугианаас багахан зайдуу газарт хоёр залуугийн амьсгаатах дуу тодхон сонстож байв. Хөлөө жийн суух залуус бөмбөгөө дэргэдээ тавин, шанаа даган урсах хөлсөө ханцуйгаараа арчсаар сууж байсан юм.

-Шөнө дунд болж байна. Одоо больцгоох уу, Жонгүгаа?

-Ахиад ганцхан бооцоотой тоглоё. Гуйж байна ахаа.

Жонгүгийн цовоо дуу хадахад Жимин хурдхан толгой сэгсрэх аж. Хэдэн цаг тоглосноо мэдэхгүй ч маш их өлсөж буйгаа мэдрэхдээ л тэрээр болихоор шийдээд байлаа.

-Үгүй ээ, аймшигтай өлсөж байна. Манайд орж гоймон чанаж идье.

Жиминийг байрандаа орохоор алхах үед Жонгүг ч хэлсэн үгсэд нь инээд алдсаар араас нь дагана. Үнэндээ гэртээ л харихгүй бол юу ч хийсэн Жонгүгт хамаагүй байсан юм.

Хоорондоо ойр зуурын зүйлс ярьсаар инээлдэн орж ирцгээх залуус гэрт нь байх Тэхёныг харахдаа хоёул гайхширч орхижээ.

-Сайн уу. Ахиад л таарчихлаа.

Нэг хөлөө ачиж, уруулаа хуруугаараа имрэх залуу ийн хэлчхээд Жонгүг руу эелдэг инээмсэглэнэ. Жонгүгийг хөдөлгөөнгүй болгон, хүлж орхидог тэр харц, харахыг хүсэх ч харагдахыг хүсээгүй тэр нэгэн залуу.

Жонгүгийн гацсан басхүү сандарсан царайг Тэхён шоолох аястай инээгээд, Жимин руу харахдаа харц нь таагүй болон хувирав.

-Мин Юнги сэрснийг мэдсэн үү?

-Өрөөнд орж байгаад ярилцацгаая.

Daddy's Bunnyboy |Taekook||Where stories live. Discover now