Lachimolala
Өнөөдөр орой тохирох уу?
Jungoo
Мэдээж хэрэг.
Орой уулзацгаая ахаа.
Жиминий илгээсэн зурвасанд хариу өгчихөөд Жонгүг ахин нэг мэдэгдлээ шалгав. Тэхёнаас ямар ч зурвас ирсэнгүй. Дотор нь үүссэн бяцхан хүлээлт адагтаа тулж, Тэхёнгүй өнгөрсөн хэд хоногт юу болсон тухайгаа тэрээр хэлэхийг тэсэн ядан хүлээх аж.
Jungoo
Тэхён??
Завгүй байгаа юм уу?
Зүгээр чамгүйгээр бага зэрэг уйдаад л.
Ярилцмаар байна.
Би дурлаж байх шиг байна.
KTtae
Хэнд?
Өвдөгөө тэврэн, хөнгөхөн гунигт автах Жонгүг хүлээгээгүй хариугаа авах нь тэр. Тэхён бага зэрэг хөндий санагдана. Түүнийг энхрийлсэн үгсгүйгээр, хэд хоногийн дараах хүйтэн асуулт ердөө л энэ байсан юм.
Jungoo
Тэр...
Би үнэхээр хачин.
Хүний хүсэл, бие махбодь тусдаа байдаг болов уу? Сэтгэл нь өөр зүйл хүсэх ч, бие нь бас өөр нэгнийг хүснэ.
KTtae
Чи тэр яриад байсан залуудаа дурлачихаж, тийм үү?
Jungoo
Тэр...
KTtae
Чи түүнтэй уулзаад хэр удсан гэж? Чамтай харилцаад сар гаруй болсон ч чи хоёрхон удаа тааралдсан түүнийг сонгож байгаа юм уу?
Тэр чамайг хэр сайн мэднэ гэж?
Jungoo
Яагаад ингэж их уурлаад байгаа юм? Би юу ч хэлээгүй байна мангар минь.
KTtae
Чамд хайртай гэж хэлээгүй ч би бага багаар мэдрүүлж чадна гэж бодсон.
Чиний бие түүнийг хүсэж байгаа, тийм биз?
Ердөө л тэр залуугийн доор дуу алдаад хэвтэхийн тулд чи түүнийг сонгочихлоо. Сайн байна Жон Жонгүг.
YOU ARE READING
Daddy's Bunnyboy |Taekook||
RomanceТүүний нойтон урт үс, булчин дээр нь гялтганах усны дуслууд, гарынх нь хүрэлт, баргил хоолойгоороо намайг энхрийлэн дуудах бүрт нь би бүхэлдээ түүнийх болж, эргэлт буцалтгүй түүнд донтсоноо мэдэрдэг юм. 300 дагагчтай болсондоо хэт их баярлаад оруулс...