Part•4•

1.2K 159 22
                                    

-Жонгүгаа харихгүй юм уу? Манайд хэд хонох гэсэн юм.

Дөнгөж уснаас гарч ирсэн Жонгүгийн нүдийг халхлах гялтгар хар үсэн дээрх усний дуслууд ганц нэгээрээ бөнжигнөн урсана. Тэрээр Жиминий асуултад хариулаагүй ч хүсэхгүй байгаагаа илтгэх мэт толгой сэгсрэв. Жимин ахин ам нээж түүнд харих ёстойг нь ойлгуулахыг хичээсээр.

-Ээжийн чинь санаа зовж байвал яах юм. Ядаж утсаар ярь.

Хар үстийн үгсэд Жонгүг огтхон ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Хэсэгтээ л өвдөгөө тэвэрч, хаашаа ч юм одож орхисон бодолдоо дарагдах Жонгүг гүнзгий гэгч нь санаа алдаж, гунигтай харц тодрууллаа.

-Үнэндээ би согтуу байхдаа ээжид ч бас баахан юм гомдоллож, хэрэггүй юмнууд ярьчихсан. Би очвол алуулах байх.

Жимин ч энэ удаад гэмших аж. Түүнийг анх тэгж их шахаж уулгасан хүн нь тэр шүү дээ. Жимин түүний дэргэд суун, мөрөөр нь тэвэрч өөртөө наахдаа зөөлхөнөөр нурууг нь илж өгнө. Тэгээд цоглог дуугаар

-Би хамт очоод уучлалт гуйх уу? 

гэчхээд нүдээ онийлгон инээмсэглэв.

-Хэрэггүй ээ. Хойд аав ирчихсэн байгаа болохоор ямартай ч зодуурын дараа л уучлалт гуйх боломж гарна байх даа.

-Жонгүг тэр чинь юу гэсэн үг юм. Ду ах чамайг зоддог юм уу? Чи энэ тухай өмнө нь нэг ч ярьж байгаагүй.

-Зүгээр л ярихыг хүсдэггүй байсан юм аа.

Жонгүг ийн хэлэхдээ ахиад л өөрийгөө хүчлэн инээмсэглэлээ. Ахиад л зүв зүгээр мэт жүжиглэхийг илүүд үзсэн нь энэ буй.

Гэвч удалгүй хаалганы код тайлдах дуу гарч, орж ирсэн хүн тэр хоёрыг гайшруулж орхих нь тэр.

-Ви?

Жимин дуу алдахдаа хурдхан Жонгүг руу бүлтгэнэн харлаа.

Жонгүг юу болоод байгааг хараахан ойлгоогүй байгаа бололтой үл таних залууг нүд салгалгүй ширтэж байсан юм.

Өтгөн хар үсээ ардаа боож, энгэр нь задгай цамцных нь цаанаас шивээснүүд тодхон үзэгдэх тэр залуу Жонгүгийг ч хараад нүдээ томруулан, гайхаж орхижээ.

Хэдэн хором. Хэн нь ч бие биесээсээ харцаа салгаж зүрхэлсэнгүй. 

Өндөр хамар, ягаарах уруул гээд хоорондоо хэтэрхий төгс зохицох давхраатай нэг нүд. Түүнийг хүн гэж итгэмгүй царайлаг гэхэд буруудахгүй л болов уу.

Daddy's Bunnyboy |Taekook||Where stories live. Discover now