Day 1

82 10 10
                                    

Өдөр 1.

2021 оны 07 сарын 01.

    Hi, за эхний өдөр ямар байв даа?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

    Hi, за эхний өдөр ямар байв даа?

    Өнөөдөр арван нэгэн цагийн үед сэрсэн. Уг нь эхний өдөр болохоор эрт босоод, гоё байя гэж бодсон ч нойр солигдсон учир өглөө босно гэдэг тун хэцүү байлаа. Гэхдээ хичээвэл хурдан энгийн хэвэндээ орох байх аа. Мэдээж босоод нүүр гараа угаахаас эхлээд хийдэг зүйлсээ хийнэ.

    Хамгийн түрүүнд халуун буцалсан ус уусан. Хэрвээ та миний өмнөх хэсэг дээр дурдсан бичлэгийг үзсэн бол ойлгож байгаа байх. Хувь хүн маань ер нь халуун ус, бүгчим орчинд дургүй учраас энэ миний хувьд шинэлэг басхүү хэцүү байлаа. Өлөн элгэн дээрээ буцалсан ус гэдэг... Яагаад ч ходоод руу орохооргүй юм шиг. Гэхдээ хичээгээд нэг аягийг уусан шүү.
(;一_一)

Өнөөдрийн төлөвлөгөөг маань нураасан бас нэг зүйл бол эгч маань ирсэн явдал. Гэрт ирээд л шуугина, яах аргагүй зараалд явж байгаа юм даа.

Үүний дараа аяганы талаар (жоохон) хар шөл тэгээд хоёр цагийн үед хуушуур идсэн. Сүүлийн үед дасгал хийж чадахгүй, завгүй байсны нэг шалтгаан бол гэртээ засвар хийсэн болохоор. Таван цаг хүртэл засвар хийхэд нь туслаад таваас долоон цагийн үед онлайнаар хэлний сургалтад суусан байгаа. Тэгээд найм хүртэл даалгавраа хийгээд ес гуч, арван цагийн үед дасгалаа хийж эхэлсэн.

    Өнөөдрийн дасгал:

    Хувиараа хийсэн нь:

    Өмнөх challenge дээрээ хуваарийн дагуух дасгалуудаас гадна өөр олныг хийдэг байсан. Энэ удаад тэгэхгүй, цөөн хэдийг л чадлаараа сайн хийх болно.

Идсэн зүйлсээ бичих ямар байна? Зүгээр үү? Би төлөвлөгч дэвтэр буюу бужо хөтөлдөг байхгүюу. Өмнө нь идэж буй хоолоо хянахын тулд нэг жижигхэн булан нээгээд өдөр өдрөөр нь бичиж үзсэн юм. Тэгсэн манай эгч харчхаад зөндөө их шоолж инээсэн. Инээдтэй санагдсан юм байх даа? Бүү мэд. Монгол хүний өдөр тутам л иддэг хоол шт. Тэр явдлаас хойш дахиж тэмдэглээгүй л дээ.

    Арын ордны Ру И-гийн хайр гэдэг киног үзээд жаахан оройтчихлоо. Сэтгэгдлээ хуваалцаарай.

    За тэгээд цаашдын хэсгүүд маань ч бас нэг иймэрхүү байдлаар орох байх. Бараг л өдрийн тэмдэглэл xD
Мишээлтэй хамт 28 хоног кк (◕‿◕✿)

    Сайхан амраарай💜

[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿWhere stories live. Discover now