Day 5

23 9 1
                                        

    Өдөр 5.

    2021 оны 07 сарын 05.

    2021 оны 07 сарын 05

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[19:35]

    Hi.

Өнөөдрийн дасгал:

    За, өдрийг сайхан өнгөрүүлсэн үү? Өчигдөр орой гадаа гоё байхаар нь далжганаж баахан алхаад, хөл аймаар өвдөж байна. Ядаж байхад өнөөдрийн дасгал хөлийнх байсан.
(ಥ﹏ಥ) Өмнө нь зүгээр л байдаг байсан юм. Би хөгширч байх шиг байна. Хэцүү байсан ч гэсэн яаж хийгээд дуусгасан шүү, guys.

Өглөө гурилан бүтээгдэхүүн, өдөрхөн тийшээ нэг таваг цуйван идсэн. Өнөөдөр ер нь нэг иймэрхүү л... Үүнээс цаашхыг уншихгүй байсан ч болно оо.

Өдөр зурагт үзэж байтал BTS-н Wembley-д хийсэн тоглолт нь гарж байна. Тэгээд хэсэг анх арми болоод удаагүй байсан омголон, 2017 оны тэр цаг хугацаагаа эргэн дурслаа. Сүүлийн нэг жилд, ер нь дэлхийд корона гарч, карантинд орсон үеэс эхлээд би их өөрчлөгдсөн. Анимэ үзэж эхэлсэн, дасгал хийж, өөрийнхөө биед анхаарч эхэлсэн, шинэ хэл сурч байгаа мөн өөр хамтлагийг фэн болсон. Ингээд харахаар сайн талаараа өөрчлөгдсөн юм шиг хэр нь, өмнөх арми Мишээлтэй харьцуулаад үзвэл яагаад ч юм BTS-г тоохоо больчихсон ч юм шиг. Хэзээнээс ч юм run bts-н шинэ дугаарыг хүлээхээ больчихсон. Магадгүй надад сурч байгаа зүйлсдээ зарцуулах цаг хэрэгтэй байсан байх. Гэхдээ хоёр жилийн өмнөөс бангтан нэг л алс хол орших хүмүүс шиг санагддаг болчихсоноо нуухгүй ээ. Том болоод, ухаан суухын хэрээр уулзаж чадахгүй, намайг байдаг эсэхийг хэзээ ч мэдэхгүй гэдгийг ухаарсан байх. Эсвэл зүгээр л "Аа, энэ угаасаа ийм штээ" гэх бодол суучихсан.

    Гэвч өнөөдрийн энэ тоглолт намайг сэргээж өглөө. Би яагаад арми болсон билээ?, Мин Юнгиг яагаад хамгийн дуртай гишүүнээрээ сонголоо?, BTS миний хувьд яг хэн юм бэ? гээд олон зүйлсийн тухай, олон удаа бодсон. Хариултаа ч олж чадлаа.

    Хэрэв би арми болоогүй бол, кпоп гэж мэддэггүй байсан бол өсвөр нас минь жинхэнээсээ үнэхээр утгаа алдчихсан, бараг л амиа хорлох бодлоор дүүрч өнгөрөх байсан байх. Бангтан миний хүүхэд насыг, том хүн болоход бэлдэх өсвөр насыг минь гэгээлэг, утга учиртай, өнгөрөх секунд бүхнийг жаргалтай болгож өгсөн. Тэдний ачаар би маш их зүйлийг сурч мэдсэн.

    Одоо бол "Мишээл, чи ямар новшоо бодож байсан юм бэ?" гэж өөрийгөө зэмлэж байна. Яахав, Бангтан миний тухай мэдэхгүй байж болно оо. Гэхдээ би тэднийг хэзээ ч мартахгүй. Арми болсныхоо хүчинд энд ингээд ваттпад дээр өгүүллэг бичээд, шинэ найзуудтай болж байна шүү дээ. Зүгээр л арми гэдгээрээ, өдийг хүртэл сайн хичээсэн залуусаараа бахархаж байна.

    За за, нуршуу хэсэг болчих шиг боллоо. Дасгалаа хийснүүд нь vote дараад, үргэлжлүүлж ярилцахыг хүссэн нь сэтгэгдэл бичээрэй. Энэ хүртэл ганцаардсан Мишээл байлаа. Сайхан амраарай, sweetie💜

[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿWhere stories live. Discover now