Result

48 7 0
                                    

    ЭЦЭСТ НЬ!

    БИД ЭНЭ ХҮРТЭЛ ЯВЛАА!

    Өглөөний мэнд! Өдрийн мэнд! Оройн мэнд!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

    Өглөөний мэнд! Өдрийн мэнд! Оройн мэнд!

    За, та бүтэн нэг challenge дуусгалаа. Ямар санагдаж байна даа?

    Миний хувьд өөрөөрөө бахархаж байна. Хорин найман өдрийг өөртөө зориуллаа шүү дээ! Энэ чинь амжилт. Тийм ээ, АМЖИЛТ. Та ч бас өөрөөрөө бахархаж, өөрийгөө шагнах хэрэгтэй. Их бага хэмжээнд хөдөлмөрлөсөн учраас.

    Төгсгөлд нь та бүхэнд хэлэх зөвлөгөө мэтийн зүйл энэ удаад тийм ч их бишээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

    Төгсгөлд нь та бүхэнд хэлэх зөвлөгөө мэтийн зүйл энэ удаад тийм ч их бишээ. Ялангуяа хооллолтын тухайд нарийвчлан ярьж чадахгүй. Хоол сайн идэхгүй байгаагийн таван шинж тэмдэг гэдгийн тав бүгд надад байсан. Нэгт байнга даарах. Байнга биш ч сүүлийн жилүүдэд биеийн дулаан минь илт мэдэгдэхүйц буурч, өвлийг үзэн ядах нь ихэссэн. Хоёрт үргэлж ядрах. 12 цаг унтчихаад би ядарч, сульдсан гэвэл итгэх үү? Гуравт өтгөн хатах. Өтгөн хатах асуудалтай болоод нэг жилийг ардаа үдэж байна. Дөрөвт унтаж чадахгүй байх. Энгийн үед унтах гэж нэг цаг юм уу? хоёр цаг зарцуулдаг. Үнэхээр ядарсан үедээ хүртэл жаахан л утсаа оролдчихвол нойр минь bye~~ Тавд үс ихээр унах. Миний үс үнэхээр их унадаг. Бүр туг тугаараа. Өрөөнийхөө шалыг цэвэрлэхэд орой нь эгчтэйгээ үсдэлцчихсэн юм шиг л их гардаг. Ингээд харахаар яах аргагүй надад хоолтой холбоотой нэг асуудал байна. Үнэнийг хэлэхэд яаж зүгээр болгохоо мэдэхгүй байгаа ч одоохондоо хоолоо хамаагүй хасаж болохгүй, шим тэжээлтэй зүйл идэх хэрэгтэй гэдгийг л мэдэж байна. Танд ч бас эдгээр шинж тэмдгүүд байвал өөрийгөө сайн тордоорой. Бас ус сайн уу, витамин хэрэглэ, мах сайн ид, эрт босож, эрт унтаарай. Гурил, гурилан бүтээгдэхүүн их идэх хэрэггүй. Таргалуулдаг гол хүнсний нэг шүү. Ерөнхийдөө хэлэх үг минь ингээд дуусаж байна. Үр дүндээ орцгоох уу даа?
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿWhere stories live. Discover now