Өдөр 23.
2021 оны 07 сарын 23.
За өнөөдөр хийсэн зүйлсээ гялс биччихье. Үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрнэ гэдэг зүйл болсон. Босоод мантуун бууз идчихээд, гэрээ цэвэрлэсэн. Хоолоо шингэж жоохон сууж байгаад дасгалаа хийсэн байгаа, ингээд л болоо. Орой жоохон тараг уух байх. Өөр зүйл идэхгүй ээ. Оройтож босохоор яах аргагүй өдөр үнэхээр хурдан дуусах юм.
Өнөөдрийн дасгал:
Дасгал хийхээс царгаагаад, нэг л залхуу чинь хүрээд байвал давхар дуртай хамтлагийнхаа дууг тавиад хийчхэж байгаарай. Хэд дахин их урам ордог шүү. Би анимэ үздэг болохоор дуртай opening дуунуудаа тавиад хийдэг. Яахав, дагаж дуулахаар жаахан ядардаг сул талтай.Олимпоо үзээд, үдшийг сайхан өнгөрүүлээрэй!
Хайртай шүү (╯з╰)
YOU ARE READING
[✔︎] 4 𝐖𝐞𝐞𝐤 𝐅𝐮𝐥𝐥𝐛𝐨𝐝𝐲 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐟𝐨𝐫𝐦 ᵐᵒⁿᵍᵒˡⁱᵃⁿ
No FicciónБи - Карантинд хүмүүс сайхан таргалж байна шүү! Ээжийн ажлын газрынхан бүгд бүдүүн ах, эгч нар болчихсон байна лээ. /Чанга инээх/ Тархи - Чи ч бас тэднээс дутахгүй шүү! Зүрх - Үгүй ээ, энэ бие чинь хамгаас үзэсгэлэнтэй шүү дээ. Би - Мм! Би үзэсгэлэ...